Сингапур “COVID-19”-ийн вакцинд хамрагдаагүй иргэдийг үнэгүй эмчлэхгүй

2021-11-9
273

Сингапурт “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсонтой холбоотойгоор “вакцинд өөрсдийн хүслээрээ хамрагдаагүй” хүмүүс халдвар авсан тохиолдолд Засгийн газар ирэх сараас эхлэн эмчилгээний төлбөрийг нь хариуцахгүй байхаар шийдвэрлэжээ. 

Одоогоор Засгийн газар Сингапурын иргэд, байнгын оршин суугчид, урт хугацаагаар оршин суугчдын “COVID-19”-ийн эмчилгээний төлбөрийг бүрэн хариуцаж байгаа юм. Харин үүнд хилийн чанадаас ирсний дараа шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүс хамааралгүй байна.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, вакцинд хамрагдаагүй хүмүүс “COVID-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн ихэнх хувийг эзэлж, эмнэлгийн ачааллыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байгаа тул 12 дугаар сарын 8-наас энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Харин хүндэтгэх шалгааны улмаас вакцинд хамрагдах боломжгүй хүмүүсийн эмчилгээний төлбөрийг үргэлжлүүлэн даана. Мөн вакцины хоёр дахь тундаа хамрагдах цаг олгох үүднээс эхний тунгаа хийлгэсэн хүмүүсийн төлбөрийг 12 дугаар сарын 31 хүртэл хариуцах ажээ.

“COVID-19”-ийн вакцинжуулалтын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж буй орнуудын нэгд тооцогдож буй Сингапурт вакцинд хамрагдах насны хүмүүсийн 85 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байна. 

Эх сурвалж: Монцамэ






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.