“Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо” нэгдэж дээд лигийн тэмцээнийг Спортын төв ордонд зохион байгуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тус тэмцээнээс 2022 оны 6 дугаар сард эхлэх ФИБА Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол Улсын Үндэсний шигшээ баг, 2022 оны 9 дүгээр сард болох 19 дэх удаагийн "Азийн наадам"-д өрсөлдөх Монгол Улсын Үндэсний шигшээ багийг тус тус бүрдүүлэх юм байна.
Тэгвэл