Казакстанд зарлаад буй  орос хэлний эсрэг дайныг  С.Лавров гадны хүчний нөлөө гэв

2021-11-10
1205

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ, Казахстаны орос хэлтэй хүн амыг гадуурхан харийнхан мэтээр үзэн ядах нь Москва, Нур-Султан хоёрын хооронд үл ойлголцол үүсгэхийг хүссэн гадны хүчний нөлөөллийн үр дүн юм. гэж "Российская газета"-д нийтлэгдсэн "Орос Казахстан: хил хязгааргүй хамтын ажиллагаа" нийтлэлдээ дурджээ.

“Харамсалтай нь,  бид сүүлийн үед Казахстаны орос хэлтэй иргэдийн эсрэг  үзлийн илэрхийлэл болсон хэд хэдэн давалгааны  гэрч боллоо.  Энэ тохиолдолууд нь  ихэвчлэн гадныхны мэдээллийн тусгай аргыг хэрэглэсэн болох нь харагдаж байна "гэж сайд тодотгожээ.

Ингэж орон нутгийн үндсэрхэг үзлийг казахуудад суулгаж, Оростой хийсэн хамтын ажиллагааг гутаан доромжилж байна гэж тэрээр онцолжээ. Гэсэн хэдий ч Лавровын хэлснээр, хоёр талын харилцаа хүчтэй байгаа тул ийм үйлдэл хурдан дарагддаг аж.

“Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуульд зааснаар орос хэл нь албан ёсны статустай бөгөөд казах хэлтэй адил тэгш хэрэглэгддэг. Үүнийг би Орос оронтой амьдрал, ажил хөдөлмөрөө холбосон Казахстаны залуучуудын хувьд маш том давуу тал гэж харж байна" гэж Оросын ГХЯ-ны тэргүүн нэмж хэлжээ.

11-р сарын 3-нд ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова "Москва, Нур-Султан хоёр холбоотны харилцааны давуу статустай хэдий ч Казахстанд үндэстэн ястны үл тэвчих байдал гарч байгааг Кремль анхааралтай ажиглаж байна" гэж тэмдэглэж байв.

Тодотгоход, Нурсултан Назарбаевыг  Ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа шинэ эрх баригчид тус улсыг Оросжилтоос ангижруулах үйл явцыг түргэсгэх боломжтой гэж олон хүн ярьж байсан юм. Мөн үндсэрхэг үзэлтнүүдийн "Эх хэлний эргүүл"-ээс үүдэлтэй сүүлийн үеийн мөргөлдөөн эдгээр айдсыг улам нэмэгдүүлээд байна.

Одоо Казакстаны хүн амын 51 хувь нь орос хэлийг чөлөөтэй эзэмшсэн бол  сургуулийн сурагчдын 41 хувь нь орос хэл дээр суралцаж байна.  Жишээ нь, тус улсын эмнэлгүүд бараг бүгд орос хэл дээр бичиг баримтаа хөтөлдөг. Гэсэн хэрнээ эмнэлгийн эмч нарын 80 хувь нь уугуул казах үндэстэн байгаа юм.  Учир нь тэд төрөлх казак хэлээ бүрэн төгс эзэмшээгүйтэй холбоотой аж. 

 Орос улстай тогтоосон  мэдээлэл, хэл шинжлэлийн нийтлэг орон зай нь найрсаг харилцааг бүрдүүлдэг тул Казахстанд орос хэлний нөлөөг бууруулах нь хүндхэн зорилт болж байна. 2020 онд Казахстанд АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны захиалгаар явуулсан судалгаагаар тус улсын нийт хүн амын 74.1 хувь нь Москватай, 27 хувь нь Вашингтонтой эвсэхийг дэмжсэн байна.

Бүгд найрамдах улсыг “казахчлах” оролдлого нь Америкийн талыг баримтлагч үндсэрхэг үзэлтнүүдийн явуулж буй  бодлого  бөгөөд хоёр орны ард түмний хэл шинжлэлийн холбоог таслан зогсоох, тус улсын дотоод улс төрийн үйл явцад нөлөөлөх боломжийг АНУ-д илүү олгох зорилготой юм. 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.