
Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгосон Засаг даргын шийдвэр гарснаас хойш Улсын бүртгэлийн ерөнхий газраас Э болон А дугаар олгох үйл ажиллагаа нь дунджаар 35 орчим хоногийн хугацаанд албан хаагчдаас хамааралтайгаар олгогдож, иргэн, хуулийн этгээдэд хүндрэл учруулдаг байсан.
2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/621, А191 дугаар хамтарсан тушаал гарч Э болон А дугаарыг Egazargov.mn цахим хуудаснаас автоматаар шууд 1 секундэд олгогддог болсон.
Энэ ажлын үр дүнд иргэн, хуулийн этгээд үзүүлэх үйлчилгээ түргэн шуурхай болсон бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд нийт 8238 Э болон А дугаар автоматаар 1 секундийн дотор олгогдсон байна.
Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар