Өнөөдөр бол "Дэлхийн Эрх Чөлөөний Өдөр"
Эл өдрийн түүхээс хуваалцвал дэлхийн 2-р дайны дараа Баруун Герман Америк, Их Британи, Франц зэрэг улсуудын эрхшээлд орж Зүүн Герман харин Зөвлөлтийн эрхшээлд орсон байв. 1949 онд Зүүн Берлинээс Баруун Берлин, Европын бусад орон руу хүмүүсийг цагаачлахаас сэргийлж "Берлины Хана"-ыг босгосон түүхтэй.
Берлины хананы наана цаана асар олон элэг нэгт ахан дүүс, гэр бүлүүд тусгаарлагдсан байсан бөгөөд 1961-1989 он хүртэл энэ ханыг 5000 орчим хүн давах гэж оролдсоноос 100 хүн амь эрсдэж байжээ. Тэгвэл өдгөөгөөс 32 жилийн өмнө Берлины ханыг эсэргүүцсэн мянга мянган хүмүүс багаж ашиглан эрх, эрх чөлөө, гэр бүл, төрөл төрөгсдөө олохоор ханыг нурааж байсан юм.
Гэвч өнөөдөр бид хана хэрмийн тухай биш түүний уналт хүн төрөлхтөн болон Зүүн Европын ирээдүйд хэрхэн нөлөөлж буйг гэрчилж байна.
И. Шинэбат