"Монгол мөрөөдөл" болох нь холгүй байгаа Эрээний боомт хэзээ нээгдэх нь монголчуудаас хамаарна

2021-11-9
15476

-Эрээн хэзээ нээгдэх вэ? Цаг тоолол дахин эхэллээ-

Эрээний боомт хаагдаад 20 гаруй хонож байна. Энэ сар хүрэхгүй хугацаанд монголчууд нусаа хацартаа наана гэгч л болж байна. Хоол нь нарийн ногоогүй, эмнэлгүүд нь эм тариургүй, үндэсний гэх үйлдвэрүүд нь түүхий эдгүй түрүүчээсээ үүд хаалгаа барьж эхэлжээ.

Монголчууд хятадгүй бол гал алдаж ч мэдэхээр болтлоо хараат болжээ. Сайжруулсан шахмал түлшний уут сав урдаас орж ирэхгүй байгаа учир 100кг-ын том цагаан уутанд савлаж түгээж эхэлжээ. Гэр хорооллын тэтгэврийн голдуу хөгшчүүд 100 кг-ын савлагаатай түлшээ дөхүүлэх гэж кран хөлслөх нь холгүй явдал чирэгдэл болж байгаа сурагтай. Энэчлэн цааш бүр ариун цэврийн цаасны эрэл сурал ч эхэлж мэдэхээр байна.  

Хэтрүүлж хэлбэл, Эрээний боомт нээгдээсэй гэх хүлээлт “Монгол мөрөөдөл” болж магадгүй янзтай.  

Уг нь Эрээнд халдварын шинэ тохиолдол бүртгэгдэлгүй 7 хонож, монголчууд хил нээгдэх хоног хугацааг хуруу даран тоолж эхлээд байтал өчигдөр дахин нэг тохиолдол илэрчихжээ. Ингээд хил нээгдэх тоолол дахиад л 1-ээс эхлэх болов.

Одоо нанадаж 21 хоног. Ямартай ч өвлийн эхэн сар дуусгах бололтой.

Даваа гарагт УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл  хийхдээ ““Эрээний боомт хэзээ хэвийн ажиллаж эхлэхийг БНХАУ-ын Элчин сайдаас тодруулсан. Ингэхэд манай улс халдварын нөхцөл байдлыг барьж, буурууж, шинжилгээ нь БНХАУ-ын лабораториудтай таараад байх юм бол 21 хоногийн дотор нээнэ гэж байна” гэдгийг дуулгалаа.

Элчин сайдын хэлсэн үгнээс “Монгол Улс халдвараа хумьж чадах эсэхээс хилээ хэзээ нээхээ шийднэ” гэсэн логик шууд уншигдаж байна.  Товчхондоо Эрээний хил хэзээ нээгдэх нь урд хөршөөс илүү монголчуудаас хамаарна гэсэн үг.

Боомт хаагдах шалтгаан анхнаасаа л Монголтой хил залгаа газар нутгуудад халдвар тархсантай холбоотой байсан нь бараг үнэн.  Тодруулбал, Өвөр Монголд "COVID-19" халдвар өнгөрсөн сараас тархаж эхэлснээс хойш дотоодод халдварласан нийт 163 тохиолдол илэрсний 14 нь Эрээн хотод, 144 нь Хятад-Монголын хилийн Эзнээ хошуунд бүртгэгдсэн байна.

Муухай дээрээ улцан гэдэг шиг  өнгөрөгч амралтын өдрүүдээр БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улсаас тээвэрлэгдэн ирсэн бараа бүтээгдэхүүнээс коронавирус илэрсэн гэж тус хотын Эрүүл мэндийн газар мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор  коронавирусний халдвар зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд халдварын эрсдэл өндөр орнуудаас бараа бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоохыг оршин суугчдадаа уриалж, ойрын үед худалдан авалт хийсэн бол бүр устгахыг сануулж буй ажээ.

Хамгийн их газар нутгаар хиллэдэг хөрш оронд нь цар тахлын нөхцөл байдал ийм эрсдэлтэй  байхад ирэх хоёрдугаар сарын эхээр өвлийн олимпийн тоглолт болох  улс дотоодын нөхцөл байдлаа хатуу чанд хянахаас өөр яах билээ.

Манай дарга нар хилийн боомт хэзээ нээгдэхийг урд хөршийнхнөөсөө уйгагүй асууж сураглаж, бүр гуйж гувшиж байгаа бололтой юм. Элчин сайдтай нь ээлж дараалан уулзаж байна.

Гэхдээ  хэзээ нээгдэхийг тэднээс бус өөрсдөөсөө асуух нь бараг зөв зүйтэй юм шиг байна.

Хэрэв та нар  дотоодынхоо халдварыг хумьж чадвал 21 хоногийн дотор Эрээний боомтыг нээх боломжтой гэдгийг Элчин сайд нь илэрхийлчихлээ.

Нэмж хэлэхэд Эрээний тэг зогсолтыг цуцлах нэг нөхцөл нь шинжилгээний зөрүүгүй байх тухай Элчин сайдын сануулгад дурдсан нь бий.

Өөрөөр хэлбэл Монголд сөрөг гарсан шинжилгээ Хятадад эерэг гардаг талаархи яриа бий. Энэ тухайд УОК-ын дарга С.Амарсайхан: “PCR шинжилгээний хариу ялгаатай гардаг тохиолдол хэд хэдэн шалтгаантай. Манай улсын шинжилгээний аппарат нь БНХАУ, Өмнөд Солонгосийнхоос тохиргооны зөрүүтэй. Түүнчлэн манайд хэрэглэдэг аппаратаас өндөр түвшинд шинжилдэг” гэсэн тайлбар хийгээд буй. Юу ч гэсэн үг юм, бүр толгой эргэмээр.

 

Б.Тулга

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.