АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын сонгосон "Америк тэргүүнд нь байх ёстой" гэсэн зарчмаас татгалзлаа. Энэ тухай Төрийн тэргүүний Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан CNN телевизээр мэдээлэв.
Түүний хэлснээр, манлайллын энэ шалгуур нь үнэн хэрэгтээ улс орныг хамгийн сүүлийн байранд оруулсан гэдэгт Байден итгэлтэй байгаа. Хэрэв та Байдены Европ руу чиглэсэн бодлогыг анзаарч үзвэл Трампын үйл ажиллагаанаас эрс ялгаатай байгааг харж болно" гэжээ.
Үүний жишээ болгон тэрээр Боинг, Эйрбус хоёр компанийн хоорондын маргааныг амжилттай шийдвэрлэж, Хятадыг сөрөн зогсохын тулд АНУ, Европын харилцан үйлчлэлийн схемийг бий болгосныг дурджээ.
"Америк тэргүүнд нь байх ёстой" гэсэн энэхүү байр суурийг дэлхийн нэгдүгээр дайны дараа тусгаарлах зарчим, хөндлөнгөөс оролцохгүй байх бодлогыг дэмжигчид анх дэвшүүлэн гаргаж байжээ. Гэвч үүнийг олон улсын гэрээг үл хайхрах эрсдэлтэй гэж үзжээ. Харин 1940 онд ижил нэртэй байгууллага байгуулагдаж, дэмжигчид нь Америкийг Дэлхийн 2-р дайнд орохоос урьдчилан сэргийлэхийг гол зорилгоо гэж үзэж байв. Тодруулахад, Ерөнхийлөгч Жон Кеннеди, Жералд Форд нар энэ хөдөлгөөнийг дэмжигчид байжээ.