Иракийн Ерөнхий сайд руу агаараас халдлага үйлджээ

2021-11-8
1027

Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Казимигийн амь насанд халдах оролдлого ням гарагийн шөнө Багдад хотод болсон байна. Засгийн газрын тэргүүний  өөрөө сүүлд хэлсэнчлэн бэртэж гэмтээгүй аж.

Тэрээр өөрийн твиттер хуудаснаа "Бурханд талархаж байна, Би эрүүл саруул ард түмнийхээ дунд сайн байна, Иракийн нэрийн өмнөөс хүн бүрийг тайван, тэвчээртэй байхыг уриалж байна" гэж бичжээ. "Урвагчдын пуужингууд ард түмний аюулгүй байдлыг сахин хамгаалж буй манай баатарлаг хүчнийхний  тэсвэр хатуужил, тууштай байдлыг  нэг хором ч гэнэдүүлж  чадахгүй" гэжээ.


Al Hadath телевизийн мэдээлснээр, Ерөнхий сайдын хамгаалалтын албаны 10 ажилтан шархадсан байна. Үүнээс гадна засгийн газрын тэргүүний өргөөнд эд материалын  хохирол учирчээ. 

Багдадын ногоон бүс гэгдэх хэсэгт байрлах Ерөнхий сайдын ордон руу тэсрэх бодис бүхий  нисгэгчгүй нисэх онгоцны тусламжтайгаар халдлага үйлдсэн талаар “Аль Арабия” телевиз анх мэдээлсэн юм. Үүний дараа Иракийн аюулгүй байдлын албаныхан энэ мэдээллийг баталсан байна. "Ерөнхий сайд Аль-Казими гэмтэл аваагүй, эрүүл байгаа. Энэхүү бүтэлгүй оролдлоготой холбогдуулан аюулгүй байдлын албаныхан шаардлагатай арга хэмжээг авч байна" гэж Иракийн  Аюулгүй байдлын албаныхан мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Ерөнхий сайд хөнгөн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар өмнө нь Al Arabiya мэдээлж байсан.

Иракийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Засгийн газрын тэргүүн одоо аюулгүй газар байгаа аж.

Одоогийн байдлаар “ногоон бүс”-ийн бүх  нэвтрэх хэсэгт  хамгаалалтын арга хэмжээг  чангатгасан байна. Аль Хадатаас иш татан Иракийн Зэвсэгт хүчний мэдээлснээр "Ногоон бүсийн аюулгүй байдлын байдал тогтвортой бөгөөд хяналтад байна" гэжээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.