Шинэ улирал эхлэхтэй зэрэгцэн Бэн Симмонс Филафелфиа 76 багтайгаа үл ойлголцолд хүрч солилцоонд оруулахыг шаардан улирлын нэгдсэн багийн бэлтгэлдээ хүртэл оролцолгүй тоглогчийн гэрээгээ зөрчсөн үйлдэл гаргаад амжсан. Үүний дараагаар бэлтгэлдээ очсон ч дасгалжуулагчтайгаа ам мурийж бэлтгэлээс хөөгдөөд байсан ч эргэн багийн удирдлагууд дасгалжуулагчтайгаа уулзалт хийн тоглох тохироолцоонд хүрсэн нь саяхан. Түүний хувьд тоглоход сэтгэл зүй нь бэлэн биш эмчлүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн боловч багийн сэтгэл зүйчтэй ажиллахгүй, багийн удирдлагуудтай холбогдохгүй байгаа нь тодорхой болов.
ESPN-ий аналист Адриан Уожнаровскийн мэдээлснээр Филаделфиа 76 багийн зүгээс Бэн Симмонсийг өнгөрсөн пүрэв гарагийн тоглолтод оролцоогүй тул 350 мянган доллараар торгожээ. Филаделфиа 76 багийн удирдлагуудын зүгээс "Тэр сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар багийн эмч нартай хамтран ажиллаж, сагсан бөмбөгтэй холбоотой тоглогчийн үүргээ биелүүлэх хүртэл торгууль ноогдуулах болно" гэжээ.
И. Шинэбат