MVP-н чансаа шинэчлэгдлээ

2021-11-6
7361

NBA-н шинэ улирал эхлээд төдийлөн хугацаа өнгрөөгүй ч “Үнэ Цэнтэй Тоглогч”-ийн өрсөлдөөнд шилдэг тоглогчид хэдийнээ байр сууриа тогтоож эхлээд байна. Ингээд та бүхэнд NBA-н “Үнэ Цэнтэй Тоглогч”-ийн өрсөлдөөний эхний 5 тоглогчийг танилцуулъя.

  1. Кевин Дурант – Брүүклин Нетсийн улирал Каяри Өрвингийн тоглохгүй болсон, Жэймс Харденгийн хангалттай хэмжээнд өөрийн нөлөөгөө үзүүлж чадахгүй байгаа зэрэг шалтгааны улмаас бага зэрэг асуудалтай үргэлжилж байгаа ч К.Дурант өөрийн үүргийн тун сайн ухамсарлан багаа тэргүүлэн тоглосоор байна. Мөн тэрээр одоогоор сүүлийн 35 жилийн хугацаанд 25-аас дээш оноог дундажлахдаа 55-аас дээш хувьтай довтолж байгаа Lebron-оос хойших анхны жижиг довтлогч болоод байгаа.        

 

  1. Стефен Көрри – Көрри энэ улиралд өнгөрсөн улиралтайгаа харьцуулахад холын зайн шидэлт, довтолгооны хувь буурсан ч гэлээ Уорриорс лигийг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдсээр байна. Түүнийг талбай дээр байгаа нөхцөлд ямагт бусад багийн анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлж бусаддаа илүү чөлөөтэй довтлох боломжийг олгодог нь түүнийг энэ жагсаалтын хоёрдугаарт бичигдэх хангалттай шалтгаан болж байгаа юм.

 

 

  1. Жимми Батлер – Миами Хийт-ийн тоглолтууд энэ улиралд өөлөх зүйлгүй байгаа гэхэд хэлсдэхгүй. Одоогоор Миами Хийт баг 6-2 гэсэн амжилттай дорнод бүсийн хоёрдугаар байранд бичигдэж байна. Мэдээж бүх тоглолтуудад Жимми багаа хамгаалалт довтолгоо дээр тэргүүлж маш үр нөлөөтэй тоглож байгаа нь түүнийг энэ жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэхэд хүргэжээ.

  

  1. Жа Морант – Энэ жагсаалтын хамгийн залуу, таамагт төдийлөн яригдаж байгаагүй тэсрэлт хийж буй  тоглогч бол Мемфис Гриззлис багийн хамгаалагч 22 настай Жа Морант юм. Гриззли баавгайнуудын хувьд улирлыг тун давгүй өөлөх зүйл багатайгаар эхлүүлж байгаа. Энэ нь ч Морантын тогтмол сайн тоглолттой шууд холбоотой бөгөөд түүний будагтай талбайн оноо дундаж оноо авалт лигт хоёрдугаарт бичигдэж байгаа нь яалтч үгүй гайхмаар үзүүлэлт. Мемфис Гриззлис одоогоор өрнөд бүсийнхээ 6-р байрт бичигдэж байна.

 

 

  1. ДеМар Дерозан – Улирлаа үлгэр мэт эхлүүлж, мэргэжилтнүүдийн таамгаас илүү гарсан тоглолтуудыг хийж байгаа баг бол Чикаго Буллс юм. Бухнууд одоогоор 6-2 гэсэн амжилттай бүсийнхээ гуравдугаарт жагсаж байна. Тэд энэ улирал бүрэлдэхүүнээ зузаатгаж ДеМар болон Лонзо, Каруссо зэрэг тоглогчдоор хүч нэмж дорнод бүсийн тэргүүлэгчдийн эгнээд бичигдэж эхлээд байгаа. Тэдний дундаас хамгийн онцгойрч багтаа шууд үр нөлөөгөө үзүүлж буй нь гарцаагүй Демар Дерозан. Аналистуудын таамгаар Зак Лавины зэрэгцээ ДеМар түүнээс илүү гарсан тоглолтыг үзүүлж чадахгүй болов уу гэсэн таамгыг тэрээр үгүйсгэж бухнуудад тун сайн зохицож байгаагаа харууллаа. Тэр хэлэхдээ “Энэ бол миний замналын хамгийн сайхан үе” ч гэж хэлээд амжсан.   

 

                                                                                                                    И. Шинэбат






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.