Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсандаа нэгэн пост оруулжээ.
Тэрбээр, "Өчигдөр шөнө Долгорсүрэнгийн Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж. Би ХААН банкны 60%-г хэн авав? Цэвэр мөнгө үү? гэж асуусан. Нөгөө “юун гуя” гэдэг шиг ХААН-ы луйварт оролцогсод эхнээсээ үсрээд гараад ирэв үү. Тун удахгүй ХААН банкны луйварт оролцсон бусад нь ч гараад ирнэ. Нүүрс, төмөр замын хулгайгаар хөлжигсөд, ард түмний өмч, хөрөнгийг шамшигдуулагчид, эрүүл мэндийн, тэтгэврийн сангуудын тонуулчдаар гүтгүүлж, доромжлуулна гэж байхгүй шүү. Бага сагаарай. Зүгээр суухгүй шүү" хэмээжээ.