АН-ын бас нэгэн дарга хэмээж байгаа М.Тулгат өнөөдөр болсон намынхаа Онц их хуралд оролцоогүй. Тэрбээр, “Онц их хурал биш, онц их бужигнаан болно” гэж үзэж байгаа учир тэр хуралд оролцохгүй хэмээн мэдэгдэж байлаа. Гэсэн ч Онц их хурал ирц, зохион байгуулалт өндөр болж, Одонгийн Цогтгэрэлийг намын даргаар батламжилсан.
Түүнийг батламжласны дараахан М.Тулгат өөрийн цахим хуудсаар “Үхсэн баас. Женко, Алтанхуяг хоёрыг бол эгнэгт хөөнө. Босоо Ганбаа бол угаас АН биш. Зүгээр л зайл!!! АН бол хогийн сав авс биш” хэмээн бичсэн байв.