АНУ-ын Төрийн департамент Майкл Помпеод бэлэглэсэн  5.8 мянган долларын үнэтэй лонх вискийг хайж байна

2021-11-6
1454

АНУ-ын Төрийн департаментын мөрдөн байцаалтын явцад Төрийн нарийн бичгийн дарга асан Майкл Помпео-д бэлэглэсэн 5,8 мянган долларын үнэ бүхий Япон лонх виски олдсонгүй гэж ABC News мэдээлэв.

Энэхүү мэдээлэл нь Майкл Помпеод 2019 онд Японы засгийн газраас бэлэглэсэн  30 жил дарсан  "Сантори Хибики" вискиний тухай ярьж байгаа аж. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаглалын үед алга болсон дурсгалын алтан зоос болон хэдэн арван мянган долларын үнэ бүхий бусад бэлэг дурсгалын зүйл олдохгүй байгаа тухай дээрх мэдээнд дурджээ.  Үүний зэрэгцээ Төрийн департамент энэхүү шалгалтынхаа үеэр найман шаазан, зэс ваар илрүүлсэн бөгөөд нийтдээ 20 мянган доллараар үнэлэгдэж байгаа аж. 

Нэмж дурдахад, шинэ Засаг захиргааны ажилтнууд өнгөрсөн нэгдүгээр сард бэлэг дурсгалын сангийн  агуулах руу орохдоо  тэнд байдал эмх замбараагүй байгааг анх олж мэдсэн гэдгээ  тайланд тэмдэглэжээ. Мөн мөрдөн байцаалтын явцад агуулах руу олон тооны хүмүүс бэлэг дурсгалын зүйлтэй  нэвтэрч байсан нь тогтоогдсон байна. Тухайлбал, 2020 оны наймдугаар сарын 3-наас нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 77 хүн хамгаалалтын картаа ашиглан тус сангийн агуулах руу нийтдээ гурван мянга гаруй удаа нэвтэрсэн байна.

Трампын засаг захиргааны дараа бэлэг дурсгалын зүйлийн сантай холбоотой шалгалт мөрдөн байцаалтын ажиллагаа  явуулж байгаа нь энэ оны наймдугаар сард тодорхой болсон юм.

 Департаментын Ерөнхий байцаагчийн алба АНУ-ын улс төрчид нэгдүгээр сард Төрийн департаментын бэлэг дурсгалын сангаас татвар төлөгчдийн мөнгөөр ​​авсан бэлгийг эргүүлэн татсан байж магадгүй гэж сэжиглэж байна.

Алга болсон зүйлсийн дотор G7-ийн орнуудын удирдагчдад бэлэглэхээр  худалдаж авсан  бэлэг дурсгалын зүйлсийн багц  бүхий уутнууд мөн багтжээ. Энэхүү багцад арьсан цүнх, гантиг тавиур, гантиг хайрцаг  зэрэг багтсан байжээ. Энэхүү багц тус бүрийн үнэ 680 доллараар үнэлэгдсэн байна. Бэлгийг 2020 онд болох Кэмп Дэвидийн дээд хэмжээний уулзалтын үеэр гардуулахаар төлөвлөж байсан ч коронавирусын тахлын улмаас цуцлагдсан байжээ. 

Эх сурвалж: Лента ру






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.