Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах төслийг танилцуулав

2021-11-5
513

Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах төслийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын А/482 дугаар захирамжаар нийслэлийн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах үүрэг өгсний дагуу Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй юм.

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт төрийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 17, нийт 19 аж ахуй нэгж, байгууллагын 1284 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна. Ажлын өдөрт 950 автобус, троллейбусаар 97 чиглэлд үйлчилдэг бөгөөд өдөрт дунджаар 300-350 мянган зорчигч тээвэрлэдэг. Ойрын гурван жилийн хугацаанд нийт автобусны 75 хувьд нь парк шинэчлэлт хийх шаардлага үүсээд байгаа аж. Сүүлийн жилүүдэд нийтийн тээврээр зорчигчдын хувь, хэмжээ буурч байгаатай холбогдуулан судалгаа хийхэд нийтийн тээврийн хэрэгслийн ашиглалтын дундаж хурд удааширсантай холбоотой гэх дүгнэлтэд хүрчээ. Түүнчлэн тээврийн хэрэгслийн хэт хуучирсан байдал, үйлчилгээний чанар, соёлын үзүүлэлт болон хот төлөвлөлтийн бодлого дутмаг, автобусны зогсоол руу явган алхаад хүрэх боломжгүй зэрэг нь үүнд нөлөөлөх гол шалтгаан болсон байна.

Ажлын хэсгийн зүгээс нийтийн тээврийн салбарт тулгамдаж байгаа парк шинэчлэлт хийх, шугамын орлого төвлөрүүлэлтийг сайжруулах, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх зэрэг асуудлыг тодорхойлон хэлэлцсэн байна. Мөн Улаанбаатар хоттой ижил төстэй бусад хотын нийтийн тээврийн туршлагыг судалжээ. Ийнхүү нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний ажлын хэсгийнхэн иргэдийн зорчих хөдөлгөөнд судалгаа хийн, хотын тээврийн загвар боловсруулах саналыг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Түүнчлэн нийтийн тээврийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар боловсруулах, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрлийн ТЭЗҮ-ийг гаргах саналыг дэвшүүлсэн юм. Зөвлөлийн гишүүд Ажлын хэсгийн гаргасан саналыг дэмжин, ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийг харьяа агентлаг, хэлтсүүдэд даалгалаа.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.