Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн төлөвлөгөөнд иргэдийн өгсөн саналын дүн гарлаа

2021-11-5
373

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлын эхэнд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа нар танилцуулав.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 32.230 иргэн санал өгчээ. Иргэдийн саналыг цаасан болон цахим хэлбэрээр авсан бөгөөд цаасан хэлбэрээр 19.323 иргэн санал өгсөн бол 12.998 хүн цахим хэлбэрээр саналаа илгээжээ. Иргэдээс ирүүлсэн саналд тулгуурлан тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэхэд авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, цэцэрлэгийн хүртээмж, цар тахал, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд тэргүүлсэн байна. Энэ мэтчилэн нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих асуудлын жагсаалтыг иргэдийн саналд үндэслэн гаргажээ.  Иргэдийн санал, хүсэлтээс гадна хэрэгжүүлэгч агентлаг, яамдын албан хаагчдаас нийт 966 санал авсан. Эдгээр саналын 58 хувь нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд тусгасан  буюу шийдэлтэй давхацсан, 27 хувь нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгах шаардлагатай саналыг ирүүлсэн байна. Үлдсэн 145 санал буюу 15 хувь нь ерөнхий төлөвлөгөөний дараагийн шатанд тусгавал зохилтой саналуудыг илгээжээ. Тусгавал зохистой саналуудад сувилал, урьдчилан сэргийлэх төвүүдийг төлөвлөх, МСҮТ-ийг нэгдсэн кампус байдлаар төлөвлөх, аюултай хог хаягдлын байршил, чадавхыг нарийн тооцож төлөвлөх, ахмад болон хүүхдийн хөгжлийн төвийг төлөвлөх, соёлын өвийн ой санамжийг авч үлдэх шийдлийг тусгах зэрэг чухал саналууд илгээсэн байна.

Үргэлжлүүлэн Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дэлгэрэнгүйг нийслэлийн удирдлагуудад танилцууллаа. Тодруулбал, Улаанбаатар хотын орон зайн төлөвлөлт, ногоон бүс, зам тээврийн сүлжээ, ачаа тээвэр, цахилгаан хангамж, мэдээлэл холбоо,  түүх соёлын дурсгалт газрын ашиглалт хамгаалалт, хог хаягдлын менежмент, гамшгийн менежмент, дулаан хангамж, хууль эрх зүй гэхчлэн салбар бүрд судалгаа, тооцоолол хийн, одоогийн нөхцөл байдлыг танилцуулав. Түүнчлэн Улаанбаатар хотыг 2040 он гэхэд суурьшил, үйлдвэр, ногоон байгууламж, тусгай бүс гэсэн хот байгуулалтын үндсэн бүтэцтэй, төвлөрсөн болон хэсэгчилсэн хангамжтай олон төвт хот болгон хөгжүүлэхээр зорьж байгаа юм.  Хотын нутаг дэвсгэрт олон нийт, орон сууц, нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гудамж, зам, талбайг байгуулах ба хуучныг шинэчлэн сайжруулах талаараа тусган, хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө бол маш чухал төсөл. Хүн амын нягтаршил, суурьшилтай холбоотой бодлогын бичиг баримтыг холбогдох агентлагууд хамтран нэгтгэх шаардлагатай. Цаашид нийслэлийн удирдлагын баг, хамт олон Улаанбаатар хотыг иргэндээ ээлтэй, иргэн төвтэй, алсыг харсан, ногоон байгууламж ихтэй, олон улсын түвшинд хүрсэн дижитал хот болгон хөгжүүлэхэд анхааран ажиллана” хэмээв. Тус төлөвлөгөөнд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулан, НИТХ-д яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.