Сагсан бөмбөгийн ФИБА 3х3 төрлийн Мексикийн Их дуулга тэмцээн энэ сарын 7-8-нд болно. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох “Улаанбаатар ММС энержи” баг ОХУ-ын “Руна” болон урьдчилсан хэсгээс шалгарах багтай нэг хэсэгт тоглохоор болжээ.
Тодруулбал, энэ сарын 7-нд Улаанбаатарын цагаар 05:40 цагт урьдчилсан хэсгээс шалгарсан багтай, 07:30 цагт ОХУ-ын “Руна” багтай тоглоно.