ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, Ма Жаошю нар утсаар ярихдаа Ираны цөмийн асуудлыг улс төр, дипломатын аргаар зохицуулахын тулд хамтран ажиллахаар тохиролцсон тухай РИА Новости агентлаг мэдээлжээ.
"Хоёр тал стратегийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, Ираны цөмийн асуудлыг улс төр, дипломатын арга замаар зохицуулахад хамтран туслахаар тохиролцов" гэж БНХАУ-ын Гадаад харилцааны яам мэдэгдсэн байна.
Рябков, Жао шюй нар хамтарсан иж бүрэн үйл ажиллагааны төлөвлөгөөг (СВПД) хэрэгжүүлэхэд эргэн орохын тулд бүх хүчин чармайлтаа гаргах ёстой гэж үзэж байна. Талууд уян хатан, ажил хэрэгч байр суурь баримталж, бие биеийнхээ санаа зовнилыг анхааралдаа авч, хүндэтгэх ёстой гэж БНХАУ-ын ГХЯ дурджээ.
Ираны цөмийн хөтөлбөрийн үйл ажиллагааны нэгдсэн иж бүрэн төлөвлөгөөнд (СВПД) эргэн орохыг Орос Улс дэмжиж байна гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров өмнө нь мэдэгдэж байсан юм. Энэхүү Цөмийн хэлэлцээрт буцаж орох нь зөвхөн анхны хувилбараараа боломжтой гэдгийг тэрээр мөн дурджээ. Учир нь аливаа нэмэлт, хасалтыг Ираны тал хүлээн зөвшөөрөхгүй.