Г.Амартүвшин: Блокчэйн, Крипто валютын асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк чанга дуугармаар байна

2021-11-4
1912

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай  Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг өнөөдрийн хуралдаанаарг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Г. Амартүвшин:  

 - Блокчэйн, Крипто валютын асуудал дээр Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк чанга дуугармаар байна

Олон гишүүд блокчэйн, крипто валютын асуудал дээр хэлэлцэж саналаа хэлж байна. Үүн дээр Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо ч гэсэн чанга дуугармаар байна. Энэ чинь эрсдэлтэй шүү, та нар алдвал өөрсдөө л хариуцаарай гэж байгаа нь  хариулт биш, гаргасан энэ койнууд нь аль нь яг жинхэнэ блокчэйн дээр үндэслэсэн, аль нь хоосон хөөс байгаа гэдэг дээр мэдээлэл өгөх шаардлагатай байна. Энэ дээр хатуу байр суурьтай байвал зүгээр.

Мөн Монгол банкны ерөнхийлөгчөөс асуухад,  ХААН банк зах зээлийн үйлчилгээний 70 хувийг бүрдүүлдэг. Хэрвээ сошиал ертөнцөөр яваад байгаа ХХБ-ны эцсийн хувьцаа эзэмшигч ХААН банкны нөлөө бүхий хувьцааг эзэмшиж байгаа нь үнэн бол Банкны тухай хуулийн 36.14 заалтыг зөрчиж байгаа юм биш үү. Хэрэв энэ том банкны нэр хүнд энэ асуудлаас болж унаж банкны систем ганхаж эхэлвэл сэргэх гэж хичээж байгаа эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж бодож байна” гэлээ.

Харин энэ асуултын хариуд Монгол Банкны ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн: “ХААН банк бол Монголын томоохон арилжааны банк. Банкны тухай хууль бол 2010 он, 2018, 2021 он гээд олон нэмэлт өөрчлөлтүүд ороод явж байгаа. Банкны нөлөө бүхий  хувьцаа эзэмшигч хэн байх вэ, хувьцаа эзэмшигчийн дээд хязгаарыг тогтоож өгсөн бүх зохицуулалтууд байгаа.

ХХБ-ны  нөлөө бүхий хувьцаа эзэмшигч ХААН банкны хувьцааг эзэмшсэн эсэх асуудал дээр Монгол Банкны зүгээс тодруулга авсан. Мөн Японы мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг компани руу захидал явуулж мэдээлэл авсан. Эдгээр тодруулга болгонд энэ нь үнэн гэж тогтоогдоогүй.

Монгол банкны зүгээс хянан шалгах үйл  ажиллагаа үргэлжилж байна. Эцсийн зөвшөөрөл бол олгоогдоогүй” гэлээ.

И.Шинэбат






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.