Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай залуу өндрөөс унаж нас баржээ. Тэрээр аймгийн төв дэх орон сууцны дээрээс үсэрч амиа хорлосон байжээ. Одоогоор хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Өөр нэг эх сурвалжийн мэдээллээр, тус цэргийн албан хаагч нь цэрэгт явах сонирхолгүй байсан гэнэ. Түүний ээж нь 339 дүгээр цэргийн ангид тогооч хийдэг байсан аж. Улмаар аав ээжийн шахалтаар цэрэгт явсан байж болзошгүй юм байна. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгалтын ажил хийж тогтооно гэв.