УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Дараагийн хэлэлцүүлэг дээрээ дахин эргэж харахгүй бол зарим нэг ерөнхий байх ёстой зүйл дээр хэтэрхий деталчилж яриад л байвал энэ их сонин яам болно.
Бид нарын хамгийн гол орхисон асуудал бол хүний хөгжил мөн. Нэг жишээ хэлэхэд 2010 онд бид тодорхой сан байгуулаад олимпиадад эхний гурван байр эзэлсэн хүүхдүүдийг дэлхийн 50 шилдэг их сургуульд явуулсан. 40, 50 хүүхэд явсан байх. Одоо тэдний 80 хувь нь гадны хүнтэй суучихсан. Ихэнх нь программист мэргэжлээр сурсан. Бүгдээрээ АНУ-ын програмын компаний ажилтнууд болсон.
Ер нь манайд бол хүний хөгжил, боловсон хүчний бодлого гэж зүйл байхгүй. Тэгэхээр эхлээд бид хийж чадах зүйлээ, хөгжлийн загвараа тодорхойлох ёстой” гэлээ.
И.Шинэбат