"Deep Learning Competition Mongolia 2022" тэмцээний бүртгэл эхэллээ

2021-11-4
546

"Deep Learning Competition Mongolia 2022" тэмцээний бүртгэл эхэллээ. Тус тэмцээнийг Монгол улсад Deep Learning буюу гүн сургалтыг өргөн хүрээнд таниулан хөгжүүлэх, ICT болон инженерийн боловсон хүчинг бэлдэж хөгжүүлэх зорилготойгоор БШУЯ, Монголын Технологийн Коллежийн Үндэсний Холбоо, МУИС, ШУТИС ерөнхий зохион байгуулагчаар зохион явуулах гэж байна. ЖАЙКА нь Монгол улсын IT-ийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжиж ажилладаг бөгөөд хамтран зохион байгуулагчаар оролцох юм..

Тус төсөл нь “Бүтээх эрдмийн технологи” болон “Deep Learning”-ыг ашиглан бүтээл (хялбаршуулсан загвар) зохион бүтээж, эдгээр бүтээлээс бий болсон “бизнесийн чадавхи”- г компанийн үнэлгээ болгон үнэлүүлж, өрсөлдөх уралдаан юм. Энэхүү тэмцээн нь Японд 2019 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа юм. Япон дахь анхны тэмцээнд Нагаока Үйлдвэрийн технологийн коллежийн харьяа Монгол оюутнуудын баг аварга болж, 1 сая иенийн шагналыг хүртэн улмаар компани байгуулсан билээ. Доорх линкээр орж Японд зохиогддог “Deep Learning” тэмцээний танилцуулга видеог сонирхоорой. 

Танилцуулга видео:https://fb.watch/8Xka346-4e/

Монголд анх удаа зохион байгуулагдаж буй тус тэмцээний материалын шалгаруулалтад тэнцсэн 10 баг 2021 оны 12 сараас 2022 оны 2 сар хүртэлх хугацаанд хялбаршуулсан загвар бүтээлээ хийж, 2022 оны 2 сарын 24-ний өдөр зохиогдох эцсийн шатны (ТВ нэвтрүүлэг хийгдэх төлөвлөгөөтэй байна) тэмцээнд хөрөнгө оруулагч нарт зориулж илтгэл танилцуулга хийх юм. Шагналын сан: Түрүүлсэн баг 6,000,000 төгрөг, дэд байрын баг 3,000,000 төгрөг, 3-р байрын баг 1,000,000 төгрөг төлөвлөж байна.

 Монгол улсын ахлах сургууль, мэргэжлийн сургууль, технологийн коллеж, их сургуулиудад суралцаж байгаа оюутнууд доорх постер зурган дахь тэмцээний удирдамжийг нягтлаад удирдагч багштайгаа зөвлөлдөн бүртгүүлнэ үү. Бүртгэлийн хугацаа 2021 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл. Дараах Google Form-оор бүртгүүлнэ үү.

Жич: Google Form-д бүртгүүлэхдээ Google аккаунтаар нэвтэрсний дараа бүртгүүлэхгүй бол хадгалагдахгүйг анхаарна уу.

【"Deep Learning Competition Mongolia 2022" тэмцээний бүртгэл эхэллээ. Бүртгэлийн хугацаа 11 сарын 28 хүртэл.】

Google Form:https://forms.gle/Eavs1Gk4K5JjmsxJ8

【Төлөвлөгөө】

  • Бүртгэлийн хугацаа: 2021 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл
  • Техникийн зөвлөгөө, семинар: 2021 оны 11 сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 сарын 24-ний өдөр хүртэл 2 удаа зохион явуулахаар төлөвлөж байна.
  • Материалын шалгаруулалтад тэнцсэн багуудаас эцсийн шатанд үлдэх ойролцоогоор 10 багийг сонгон шалгаруулах : 2021 оны 11 сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 сарын 1-ний өдрийн хооронд.
  • Хялбаршуулсан загвар бүтээх: 2021 оны 12 сарын 1-ний өдрөөс 2022 оны 2 сарын 23-ны өдөр хүртэл.
  • Эцсийн шатны шалгаруулалт: 2022 оны 2 сарын 24-ний өдөр.





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.