Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит "Аваргын гараа" үндэсний бөхийн өсвөрийн барилдаан энэ сарын 5, 7-нд Биеийн тамирчин спортын газрын спорт зааланд болно.
Мөн залуучуудын үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдаан болох юм байна.
"Аваргын гараа" барилдаанд 16-18 гэсэн гурван насны ангиллаар, залуучуудад 2001, 2002 онд төрсөн бөхчүүд зодоглох аж. Барилдаанаас шалгарсан бөхчүүд УАШТ-д оролцох эрхээ баталгаажуулах нь ээ.
Барилдааны техникийн зөвлөгөөн, бүртгэл маргааш БТСГ-т болох юм байна.