Хөвсгөл нуураас татан гаргасан “Сүхбаатар” хөлөг онгоцыг музей болгон ашиглах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Уг ажлын хүрээнд “Сүхбаатар” хөлөг онгоцны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цаашид аялал жуулчлал, музей болгож ашиглах талаар саналаа танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хөвсгөл аймгийн Засаг даргад нарт даалгалаа.
Түүнчлэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг энэ оны аравдугаар сарын 01-нээс зохион байгуулсан. Тус ажиллагаанд ОБЕГ, ЗХЖШ, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар зэрэг байгууллагын 120 гаруй алба хаагч оролцсон байна.