Х.Булгантуяа: Төр бүх бизнесийг булааж болохгүй

2021-11-3
521

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төслийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт, авч байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Албан журмын даатгалын тухай хуульд сайжруулах зүйл бий. Жолооч нарын хариуцлагатай холбоотой зүйл, заалтуудыг шинэчлэх нь зүйтэй байх. Гэхдээ нэг салбар гайгүй явж байхад төр үүнд оролцож, социализм байгуулах гээд байгаа юм уу. Хэрэв энэ жишгээр явах юм бол банкыг ч бас төр авъя. Төр бүх бизнесийг булааж болохгүй. Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийг дэмжиж байгаа юу. Та бүхэн даатгалын тухай том хуулиа өргөн барихгүй болохоор хувь гишүүд тал талаас нь мөлжсөн хуулиуд өргөн бариад байна.

Албан журмын даатгагчдын холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ. "Дураараа биш дүрмээрээ" гэдгийг хувийн хэвшлүүд санхүүжилтийг нь гаргаж замын цагдаатай хамтарч хийсэн байх. Албан журмын даатгагчдын холбоо зам тээврийн ослыг багасгахын тулд юу хийсэн бэ. Ямар бүтэцтэй, ямар байгууллага байгуулахаар зориод байгаа юм бэ" гэж асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Энэ хуулийг ингэж мушгин гуйвуулж болохгүй. Банкийг төр авъя, социализмыг байгуулъя гэсэн санаа байхгүй. Даатгалын компаниудын олон арван төрлийн сайн дурын арилжааны үйл ажиллагаанд хууль санаачлагч нар халдаагүй. Зөвхөн албан журмын даатгалыг ярьж байгаа. Бусад албан журмын даатгалуудыг ашгийн бус байгууллагууд хариуцдаг" гэв.

Санхүүгийн зохицуулах хороо "2021 оны гуравдугаар улирлын байдлаар даатгалын хураамжийг төвлөрүүлэлт Даатгалын компаниуд, даатгалын зуулчлагчид, даатгалын төлөөлөгчид гэсэн гурван сувгаар орж ирж байгаа. Нийт 28.8 тэрбум төгрөг жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах хэлбэрээр хураамжийн орлого болон орж ирсэн байна.

Бидний зүгээс Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлбэрээр бус нэмэлт өөрчлөлт хэлбэрээр хуулийн төслийг бэлдсэн байгаа. Бусад даатгалийн тухай багц хуулиа Сангийн яаманд хүргүүлсэн" гэв.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.