ХУД-ийн “Эрүүл мэндийг дэмжих төв”-д 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

2021-11-3
7668

 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хан-Уул дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай  “Биохимийн бүрэн автомат анализатор”,  “Цусны хийн анализатор”, 4D ЭХО аппарат, Компьютер /иж бүрдэл/, эмч, сувилагчийн ширээ, сандал, ном, хувцасны  шүүгээ, үзлэгийн ор гэх мэт 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг “Эрүүл мэндийг дэмжих төвд” хүлээлгэн өглөө.

-Эрүүл мэндийн төвд их засвар хийх асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй-

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:  2021 оны Улсын төсөвт ЭМЯ-ны багцад 350 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн төсөв суулгасан юм. Энэ төсвөөр ХУД-ийн Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийгээд өнөөдөр ашиглалтад оруулж байна. Эрүүл мэндийн байгууллагуудаа анхаарах нь маш чухал. Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдсэн ч боловсон хүчин хүрэлцээгүй байдал байсаар байна. Хоёрдугаарт Эрүүл мэндийн төвийн барилгад олон жил засвар хийгээгүй болохоор дулаан алдагдал, цахилгааны хэрэглээнээс шалтгаалсан урсгал зардал нь өндөр гардаг. Тиймээс засварын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Эмнэлгийг өргөтгөх гэхээр газрын асуудал мөн яригдаж байна.

-Иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдлээ-

 Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Б.Дэлгэрмаа: УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гишүүнийхээ багцаас Эрүүл мэндийн төвийн урьдчилан сэргийлэх үзлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлье. Тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдсэнээр иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирна. Манай ЭМТ-ийн барилга нь 1989 оны 10 сард ашиглалтад орсон. Үүнээс хойш их засвар хийгдээгүй. Барилгын сантехникийн шугам хуучирсан, эмч нарын үзлэгийн өрөө байрны хүрэлцээ муу байдаг. Цаашид дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангасан жишиг эмнэлэгтэй болох хүсэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд сая уламжиллаа.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.