Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1434 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 363960 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1433 тохиолдол дотоодод бүртгэгджээ.
Дотоодод илэрсэн халдварын
- 1,043 нь Улаанбаатар хотод,
- 390 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1694 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 15299 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 43439 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.