Тээвэр логистикийн гацаа олон улсад инфляц өсөх шалтгаан болж байна

2021-11-3
1453

Дэлхий даяар тээврийн үнэ 2021 оны 8-сард өмнөх оны мөн үеэс 3 дахин өсөж стандарт контейнер тээвэрлэх үнэ $10 мянган доллар дөхсөн байгааг Drewry компаниас тооцож зарладаг индекс харуулж байна. Мөн ачаа тээврийн 83% нь цар тахлын өмнөх үед буюу 2019 онд цагтаа ирдэг байсан бол энэ үзүүлэлт 2021 оны байдлаар 39% болтлоо буурсныг Freightos компани мэдээлжээ.

 

Стандарт буюу 40 фут контейнер тээвэрлэх дундаж үнэ /Drewry/

Ачаа тээврийн үнэ өсөж, хугацаа нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйлс голлон нөлөөлснийг шинжээчид онцолж байна. Тухайлбал 2019 онд эрчимжээд байсан худалдааны дайны улмаас компаниуд бараа материалын татан авалтаа нэмэгдүүлээд байсан нь ачаа тээврийн компаниудын хүчин чадал дээд цэгтээ тулахад хүргээд байв.

Үүнээс гадна 2021 оны 3-р сард дэлхийн ачаа тээврийн 12 хувь орчим дайран өнгөрдөг Суэцийн сувагт Evergreen компанийн онгоц 6 хоног гацаж, олон улсын далайн тээвэрт саад учирч, тээвэр удаашрах нөхцөлийг бүрдүүлж байлаа.

Үүн дээр нэмэгдээд цар тахлын улмаас өнгөрсөн онд хумигдаад байсан ачаа тээврийн эрэлт 2021 он гарснаар эргэн хурдтай сэргэсэн нь логистикийн салбарыг хүнд байдалд оруулав. Тухайлбал 2020 онд улс орнууд хөл хорио тогтоосноор зарим бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл саараад байсан бол 2021 онд хөл хорио сулрахтай зэрэгцэн хэрэглэгчдийн эрэлт нэмэгдсэн нь боомтуудад ачаа тээврийн гацаа, бөөгнөрөл үүсэх гол шалтгаан болоод буй юм. Энэ нөхцөл байдал ойрын 1-2 жилдээ үргэлжилж магадгүй байна. Дэлхийн худалдааны байгууллагын тооцсоноор 2021 онд дэлхийн худалдаанд нийт бараа эргэлт 11 орчим хувиар өсөх төлөвтэй. Энэ нь 3-р сарын тооцоолсноос 3 нэгж хувиар өндөр юм. Мөн ирэх онд дэлхийн худалдаа 4.7% өсөх төсөөллийг тус байгууллага танилцуулжээ.

Тээвэр, логистикт үүсээд буй энэхүү гацаа, бөөгнөрөл нь олон улсад бараа бүтээгдэхүүний хомсдолыг үүсгэж улмаар үнэ өсөх гол шалтгаан болж буй. Тухайлбал АНУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг томоохон орнуудад инфляц олон жилийн дунджаас өндөр түвшинд хүрч төв банкуудын зорилтыг даваад байна.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.