"Белград-2021" 23 хүртэлх насны ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдааны сугалаа мягмар гарагт гарлаа.
Монгол Улсаас 53 кг жинд MJ клубийн тамирчин, спортын мастер М.Мөнхгэрэл, 68 кг-д "Хасу-Мегастарс" клубын тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа нар баг тамирчдынхаа барилдааны салхийг хагална.
Тодруулбал, ОУХМ Э.Дэлгэрмаа өнөөдөр, М.Мөнхгэрэл маргааш Белградын дэвжээнд гарч барилдана.