Монгол гэж орилсон болгон монголын төлөө биш

2021-11-2
9336

Хулгайч хүн л хулгайчийг бариарай гэж хашгирдаг гэдэг байх аа. Тэгвэл манай улсад хулгайчдаас ч хорлонтой, урт гартнуудаасаа ч урт гартай хүн сүрэг гэрлийн хурдаар өсөн нэмэгдээд удлаа. Удлаа ч гэж дээ, нэг намын дарангуйлалын үед хань ижил, хамаатан саднаа дээшээ матаж амьдрах аргаа хийж яваад сүүлдээ таашаал авдаг болчихсон хүмүүс үлдэгдэл, энэ цагт хувилсан хэлбэр юм. Тэд бол хамгийн ихээр Монгол гэж хашгирч байгаа монголын төлөө огтхон ч сэтгэлгүй, элдэв хөдөлгөөн, эвсэл ярьсан бүлэг болон бие хүмүүс юм. Үүнийг уншихаар гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төсөл хөтөлбөр болгоныг эсэргүүцэн хэвлэлийн хурал зарлаж, цагаан хоолойгоор МОНГОЛ хэмээн хашгирч байдаг хэдхэн хүний царай төрх төсөөлөгдөж байгаа гэж найдаж байна. Уул уурхайн гадаадын хөрөнгө оруулалттай төслүүд нь үнэхээр хор нөлөөтэй, тэр нь шинжлэх ухааны судалгаатай болоод эсэргүүцдэг гэж итгэвэл та хол андуурч байна. Нэг хэсэгтээ энэ нь тэдний амь зуух арга байлаа. мөнгөгүй мөртлөө хурган зальтай хэсэг нөхөд анх санааг нь гаргаж, уул уурхайнханыг шантаачилж эхэлсэн хэрэг. Уул уурхайнхан ч гэж тэднийг дуугай болгохын тулд аманд нь мөнгө чихсээр дараа дараагийн армийг нь бэлдэж орхисон юм. Энэ ажлыг анхлан санаачилсан “Монгол” нэртэй бүлгэм, хөдөлгөөний толгойлогчид өнөөдөр улсад нэг ч төгрөгний татвар төлдөггүй хэрнээ үнэтэй хаусанд амьдарч, сүүлийн үеийн машинуудын захиалга хийнгээ хүүхдүүдээ өндөр төлбөртэй сургуульд сургаад байгаа чадлынх нь шалтгаан ердөө л энэ. Өнөөдөр харин шантаажчид мэргэжсэн байдалтай болсныг бид бэлхэнээ харж байгаа. тэд улс төрчид болон төрийн албаныханыг эгнээндээ элсүүлж, өөрсдийнхөө өмнөөс хөлсний жагсагчид тавьчихаад хөшигний араас удирддаг болсон. Харин тэднийг орон нутгийн иргэд, малчид энэ цагийн Манлай баатар Дамдинсүрэн хэмээн итгэж байгаа нь л хамгийн харамсалтай. Ингэж итгүүлэх ажлаа ч сайтар хийдэг бололтой юм билээ. уул уурхайн төсөл хэрэгжих гэж байгаа хөдөөний сумын нэгэн баг дээр очоод эртний түүхт монголчуудын ялж байсан түүх, лус савдагийн хилэн, амьдрах газаргүй болно гэхээр манай хөдөөнийхөний цусанд нь шингээстэй эх оронч, үндэсний үзэл сэргэнэ. Тэгээд л тэднийг олон нийт, ард түмэн дэмжээд байгаа юм шиг сэтгэгдлийг төрүүлж чадаад байгаа юм. гэвч тэд өөрсдийнхөө амин хэрэгцээний сохор зоос олохын тулд орон нутаг, Монгол Улсад орж ирэх байсан асар их хөрөнгө оруулалтыг таслан зогсоож, ирээдүйд сайхан амьдрах үр хүүхдүүдийн тань хүсэл итгэлийг булшилж байдаг билээ. Тиймээс л эдгээр нөхдүүдийг хууль хяналтынхан тагнуулынхан анхааралдаа байнга байлгаж, хэрэгтэй гэвэл торны цаана суулгадаг болмоор байгаа юм. Үүнийг төрийн гурван өндөрлөг ч гэсэн анхааралдаа авч, нэн даруй хэлэлцээд зохих ёсны хууль санаачилж орж ирэхийг гишүүддээ үүрэг болгомоор байна. Эс бөгөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таны ярьсан олон сая жуулчин авдаг хөгжингүй Монгол, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таны хэлсэн эдийн засагт таатай, бизнесийн орчин нь нээлттэй Монгол, УИХ-ын дарга Г.Занданшатар таны байнга жишээ авдаг хүнээ дээдэлсэн, ардчилсан хөгжингүй Монгол болох боломжгүй болох дээрээ тулчихлаа. Дээрээс нь ард түмэн ч гэсэн өөрсдийн бодолтой байж, тэртээ уулын цаана амьдрал ямар байгааг, энэ улсын түүх хэрхэн өрнөж буйг гадарладаг болох хэрэгтэй. Тэгж байж л чонотой нийлсэн хотны жингэр шиг, “Монгол” гэж хамгийн чангаар орилох хэрнээ Монгол Улсаа сүйрлийн зам руу түлхэж байдаг нөхдүүд цэвэрлэгдэх учиртай. Эцэст нь Монгол гэж орилсон болгон монголын төлөө биш гэдгийг хаа, хаанаа ойлгодог болох цаг ирлээ. Эс бөгөөс бид улс ч үгүй болох гунигт тавилан ойрхон буй билээ.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.