
Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол улсад оршин сууж буй гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээллийн хүртээмжийг сайжруулах, мэдээллийн дутмаг байдлаас үүдэлтэй зөрчлийг багасгах зорилгоор IOM Mongolia НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагатай хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын https://immigration.gov.mn/mn/ цахим сайтыг шинэчилж, гадаадын иргэд мэдээ мэдээллийг монгол, англи, орос, хятад, солонгос гэсэн 5 хэлээр хүлээн авч эхэллээ.
Ингэснээр гадаадын иргэн Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, хууль тогтоомж, байгууллагын үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг өөрийн орны хэлээр тогтмол, шуурхай хүлээн авах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна.