ДЦУБ: Цаг агаарын эрс тэс үзэгдэл "шинэ эгэл" болоод байна

2021-11-2
530

Хэт халах, үерийн гамшиг нүүрлэх гэх мэт цаг агаарын эрс тэс үзэгдлүүд "шинэ эгэл" болж хувираад байна гэж Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ мэдээллээ. 

Уур амьсгалын төлөв байдлын талаарх 2021 оны тайланд эх дэлхий “бид бүгдийн нүдэн дээр илт хувьсан өөрчлөгдөж буйг” цохон тэмдэглэжээ. 

Тухайлбал, 2002 оноос хойших 20 жилийн хугацаанд агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх түвшнээс анх удаа цельсийн нэг хэмээр нэмэгдэх төлөвтэй байна. Мөн далайн түвшин 2021 онд шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ. 

Шотландын Глазго хотноо НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх бага хурал /COP26/ эхэлж буйтай холбогдуулан ДЦУБ энэ оны хамгийн сүүлийн үеийн тоон мэдээллийг ийнхүү эрт танилцууллаа.

Гренландаас тасарсан мөсний хэлтэрхийнүүд

Уур амьсгалын төлөв байдлын тайлан нь агаарын температур, цаг агаарын эрс тэс үзэгдлүүд, далайн түвшний өсөлт, далай тэнгисийн байдал зэрэг цаг уурын үзүүлэлтүүдийн талаарх нарийн дэлгэрэнгүй мэдээллүүдийг агуулдаг.

Энэхүү судалгаагаар энэ оныг оролцуулаад сүүлийн долоон жилийн хугацаанд агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж түүхэн дээд үзүүлэлт хүрсэн тул хамгийн халуун жилүүдэд тооцогдох төлөвтэй байгааг тогтоожээ.

“Цаг агаарын эрс тэс үзэгдлүүд шинэ эгэл болоод байна. Мөн тэдгээр үзэгдлийн зарим нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар болохыг харуулсан шинжлэх ухааны баримт нотолгоонуудын тоо нэмэгдсээр байна” гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас мэдэгджээ.

Тийнхүү П.Таалас энэ онд дэлхийн улс орнуудад нүүрлэсэн эрс тэс үзэгдлүүдийг дурдсан байна. 

  • Гренландын мөсөн бүрхүүлийн хамгийн өндөр хэсэгт ажиглалт явуулж эхэлснээс хойш анх удаа цас биш бороо оров.
  • Канад болон АНУ-ын тус улстай хил залгаа нутгуудаар хэт халж, Бритиш-Колумбиа мужид цельсийн 50 хэм орчимд хүрч халав.
  • АНУ-ын баруун өмнөд нутгаар хэт халах үеэр Калифорни муж улсын Үхлийн хөндийд цельсийн 54.4 хэмд хүрэв.
  • Хятадын нутагт хэдхэн цагийн дотор хэдэн сарынхтай тэнцэх хэмжээний хур тунадас унав.
  • Европын олон оронд үерийн гамшиг нүүрлэсний улмаас олон арван хүн амиа алдаж, олон тэрбум ам.долларын хохирол учрав.
  • Өмнөд Америкийн субтропикийн бүсэд хоёр жил дараалан ган гачиг нүүрлэснээр голын урсац багасаж, хөдөө аж ахуй, тээвэр, эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөөлөв.

 

Шотландын хилийн ойролцоох Хоик суурингийн дундуур урсдаг гол үерлэв

Үүний зэрэгцээ ДЦУБ-ын шинжээчдийн санааг чилээж буй өөр нэгэн асуудал бол далайн түвшин эрс нэмэгдэж буй явдал юм. Тодруулбал, 1990-ээд оны эхэн үеэс эхлэн хиймэл дагуулын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд далайн түвшин 1993-2002 оны хооронд 2.1 мм-ээр өсжээ. Харин 2013-2021 онд түүнээсээ хоёр дахин нэмэгдэж, 4.4 мм-т хүрсэн байна. Үүнд мөсөн гол, мөсөн давхаргууд хайлсан нь голлох нөлөө үзүүлжээ.

“Далайн түвшин одоо сүүлийн хоёр мянганд үзэгдэж байгаагүй хурдацтайгаар нэмэгдэж байна. Хэрэв энэ хэвээр үргэлжилсээр байвал 2100 он гэхэд хоёр метр давж, 630 сая хүн орон гэрээ орхихоос өөр аргагүйд хүрч болзошгүй. Түүгээр ч зогсохгүй төсөөлөхийн аргагүй үр дагаврууд учирна” гэж Их Британийн “Bristol” их сургуулийн Мөсөн гол судлалын төвийн дарга, профессор Жонатан Бомбер ярилаа.

Тайландад үерийн усыг үл хайхран үйлчлүүлэгчдэдээ хоолоор үйлчилж буй эмэгтэй

Агаарын температурын хувьд авч үзвэл, 2021 он дэлхийн хамгийн халуун жилүүдийн зургаа юм уу долоодугаарт бичигдэх төлөвтэй байна. Үүний учир нь оны эхний саруудад “Ла Нина” үзэгдлийн нөлөөгөөр хүйтэрсэнтэй холбоотой. Гэхдээ дэлхийн агаарын температур түүхэнд анх удаа 20 жилийн хугацаанд цельсийн нэг хэмээр нэмэгдэх төлөвтэй байгааг тайланд онцлон бичжээ.

“Хорин жилийн дундаж аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн нэг хэмээс илүүгээр нэмэгдэх төлөвтэй байгаа нь “COP26” чуулганд оролцогчдыг Парис хотноо зургаан жилийн өмнө тохиролцсон дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах зорилтод улам их анхаарлаа хандуулахад түлхэц болно” гэж ДЦУБ-ын тайланг гаргахад хувь нэмрээ оруулсан Их Британийн Цаг уурын хүрээлэнгийн профессор Стефен Бельчер хэлэв.

Гренландын эргээс тасарсан мөс, мөсөн уулнууд

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэхүү дүн шинжилгээний талаар хэлэхдээ, эх дэлхий маань бидний нүдэн дээр хувьсан өөрчлөгдөж байна хэмээгээд, энэ бүхний нөлөө далайн гүнээс эхлээд уулын оргилд хүртэл ажиглагдаж, мөсөн гол хайлахаас эхлэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдлүүд тохиож байна гэв. Иймд “COP26” хүн төрөлхтөн, эх дэлхийн хувьд “эргэлтийн цэг” болох ёстой гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ. 

 

Эх сурвалж: Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.