С.Амарсайханы удирдсан УОК халдварыг хумьж чадахгүй гэдгээ дахин дахин нотолчихсон 

2021-11-2
6875

Эрээний хил хаагдсантай холбоотойгоор цахим орчинд “Монголчууд жинхэнэ утгаараа хил, хэл мал гуравтайгаа үлдлээ“ гэсэн хөнгөн хошигнол явж байна. Гэхдээ бодит байдалд  ихэд ойртсон  илэрхийлэл.

Өчигдрөөс эхлэн танхимын буюу урлаг спортын арга хэмжээг нээж, үүнтэй холбоотойгоор УОК төдийгүй Ерөнхий сайд биечлэн мэдээлэл өглөө. Ерөнхий сайд “хатуу хөл хориотой өдрүүд түүх болон үлдэж байна” гэдгийг хэлэв.  Ерөнхий сайдын энэ үгнээс Монголд халдварын нөхцөл байдал буурч эрсдэл багассан гэж ойлгогдож байна. Мэдээж хэрэг, эдий засгаа дэмжих бодлого бас араас нь дагалдаж байж таарна.

УОК-ын дарга С.Амарсайхан энэ мэдээллийн үеэр  “Цар тахал ойрын жилүүдэд арилахгүй учраас дасан зохицож амьдрана” хэмээв. Угаасаа л халдвартайгаа  хамтдаа ажиллаж амьдраад явж байна. Дасан зохицож амьдрах сануулга бол нэг талаасаа төр засгийн иргэддээ хандсан тулгалт. Ерөнхий зургаараа үлдэх нь үлдээд, үхэх нь үхээд явъя гэсэнтэй адил.

Яг үнэнийг хэлэхэд УОК  халдварын энэ үед байлаа гээд нэмэргүй, байхгүй байлаа гээд үгүйлэгдэхээргүй тийм л газар болж хувирсан. Бүрэн тунгийн вакцинжуулалт нь 70,80 хувьдаа дөхчихөөд байхад халдвар буурахгүй байгаа шалтгаан нь УОК-ын шийдвэр шийдэлтэй  холбоотой.

Өөрөөр хэлбэл УОК халдварын үеийн хариу арга хэмжээ, менежментийг орхигдуулж бүгдийг зөнгөөр нь орхисон. Тийм болхоор монголчууд цар тахалтайгаа дасан зохицох ганц л сонголттой үлдэж байгаа нь энэ байх.

Эдүгээ Эрээн болон манай хил дагуу Эзний хошуунд бүртгэгдсэн халдварыг Монголоос зөөвөрлөгдсөн байх магадлалтайг Хятадын тал үгүйсгэхгүй байгаа. Энэ ч магадтай. Хэрэв тийм бол Эрээний хил хаагдсан нь Монголын нөхцөл байдлаас шалтгаалсан болж таарна.  

Түүнчлэн  дэлхийн улс орнууд Монголоос ирэх зорчигчдод  хөл хорио тогтоож байна. Тухайлбал, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, АНУ, Европ зэрэг улс орнууд  одоогоор ийм хориг тавьчихаад байна. Монголыг улаан жагсаалтдаа оруулах улс орон энэ янзаараа цаашид ч нэмэгдэх төлөвтэй.

Хамгийн сүүлд гэхэд л БНСУ Монголоос зорчигч авахгүйгээ мэдэгдлээ. Мөн Монгол Улсын иргэдэд виз олгохгүй байна.

Байдал ийм байхад Монгол Улс дотооддоо халдварыг хумих шинэ стратеги бодлого боловсруулж хэрэгжүүлэхийн оронд “эдийн засаг” гэж цээжээ мянгантаа дэлдээд ч эдийн засгаа сэргээж чадахгүй. Бүр дордуулж экспортоо бүр тэглэж магад.

ОХУ-аас  нийлүүлсэн бүтээгдэхүүний сав баглаа боодлоос корона илэрч хариуд нь Хятадууд тухайн бүтээгдэхүүний импортыг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна билээ. Бид ч бас иймэрхүү байдлаар  экспортдоо хориг тавиулах нигуртай. 

Эдийн засгаа сэргээх нь эн тэргүүний зорилго мөн ч үүний тулд хэрхэн ямар арга замаар гэдгээ тооцоолох учиртай. Товчхондоо эрүүл иргэнтэй байж эдийн засгаа сэргээнэ. Үүний тулд халдварыг хумих.  Харамсалтай нь үүнийг  С.Амарсайханы удирдан чиглүүлж буй одоогийн УОК хийж чадахгүй гэдгээ дахин дахин нотолчихсон. Эндээс ямар нэг үр дүнтэй шийдэл хүлээх хэрэггүй. Одоо тэд дасан зохицож амьдрах тухай л ярина.  

Бүхнийг вакцинд найдаад орхивол халдвар багасдаггүй гэдгийг амьдрал хэд дахин харуулчихаад байхад Ерөнхий сайдын  эдийн  засгаа сэргээх амбиц зэрэглээ мэт замхарсаар л байх болно. Халдвар энэчлэн хавтгайраад байвал эдийн засаг цаашдаа мөн л иймэрхүү мухардалд дахиад л  орно.

ДЭМБ халдварлах болон хоруу чанараараа Дельтагаас үлэмж илүү  шинэ МЮ гэх мутацчлагдсан хувилбараас сэргийлэх сануулга өгсөөр байгаа. МЮ Их Британи тэргүүтэй хэд хэдэн оронд бүртгэгдээд байгаа гэдгийг дашрамд анхааруулахад илүүдэхгүй байх.

Г.Тулга






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.