УИХ-ын гишүүд эх оронч сэтгэл гаргавал төсвийн алдагдлыг 304 тэрбумаар бууруулах боломж байна 

2021-11-1
2175

      Тойрогтоо 4 тэрбумын мэдэлтэй УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэх нь эрх ашгийн зөрчил мөн үү

 2022 оны улсын төсвийн танилцуулгад  төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөгөөр огцом бууруулж 2.4 наяд төгрөг байхаар төлөвлөсөн гэж буй. Энэ нь ДНБ-ийн 5.1 хувьтай дүйцэх хэмжээ юм байна. Сүүлийн гурван жил дараалан төсвийн алдагдлыг  -12 хувиас -5.1 хувь болгож багасгахаар зорьж буй нь энэ.

Харин 2021 оны төсвийн алдагдлыг -8 хувь гаруйгаар бууруулахаар тооцсон. Гэвч эдийн засгийн уналтын улмаас оны эцэс гэхэд алдагдал ерөнхий дүнгээрээ 10  хувь хүрнэ гэсэн тооцоолол байгаа аж. Товчхондоо алдагдлыг  бууруулах биш өсгөчихсөн гэсэн үг.

Энэ алдагдыг гадаадын зээл тусламжаар нөхдөг, тэр хэрээр өрийн тааз өндөрсөж байдгийг хэлэхэд илүүдэхгүй байх.

Засгийн газар ёс юм шиг алдагдалтай төсөв боловсруулж  УИХ-д өргөн барьдаг, гишүүд түүнийг нь нягталж тооцохоосоо илүүтэй тэгсхийгээд “тэнгэрийн юм” ярьж байгаад түргэн түүхий  баталчихдаг.  

УИХ-ын гишүүд ингэж  Засгийн газрын толгойг илэх маягаар төсвийг экспресс маягаар  баталдаг нь өөрсдөө тойргийн мөнгө гэх хэдэн тэрбумын санхүүжилтийн мэдэл авчихдагтай холбоотой.

Өөрсдөө дундаас нь хэдэн тэрбумын эрх мэдэл авч байгаа төсвөө гишүүд хэлэлцэх нь эргээд эрх ашгийн зөрчил үүсч байгаагаас өөрцгүй зураглал харагдаад байгаа юм.

Тэгснээс УИХ Засгийн газрыг төсвийн алдагдлаа багасгахыг шаардах, бүр алдагдалгүй болгохыг шахаж шаардаж хяналт тавих бүрэн эрх нь бий.

 

2022 онд гишүүн тус бүрт 4 тэрбум төгрөг хуваарилсан нь төсвийн алдагдлын 15.2 хувьтай тэнцэж байна

 УИХ болон Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга нар оролцсон МАН-ын дарга нар энэ намар Тэрэлжид  өргөн фронтоор уулзсан. Уулзалтаар  үндсэн хоёр асуудал дээр тохиролцсон нь Засгийн газраа тогтвортой ажиллуулах, хариуд нь улсын төсвөөс УИХ-ын гишүүн бүрд 4 тэрбум төгрөг хуваарилах тухай байв.  

Тэрэлжийн нууц уулзалтын үеэр гишүүдийг 4 тэрбум төгрөгөөр авлигадсан гэх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өөрөө нотолж “УИХ-ын гишүүд тойрогтоо дөрвөн тэрбум төгрөгийг хэрхэн, юунд, яаж зарцуулахыг мэдэх эрхтэй” гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм.

Мөнөөх л Н.Энхбаярын үеэс анх 10 саяар эхэлж байсан тойргийн гэх тодотголтой мөнгө эдүгээ нэмэгдсээр 4 тэрбум төгрөг хүрчихээд буй нь энэ. Хэрэв энэ жишгээр тооцвол нэг гишүүн бүрэн эрхийн хугацаандаа 16 тэрбум төгрөгийг тойрогтоо зарцуулна гэсэн үг. 76 гишүүн нийлбэр дүнгээрээ 1 их наяд 216 тэрбум төгрөг болно. Тоймлох аргагүй том тоо.

Энэ мөнгө ихэнхдээ тухайн тойрогт нэг барилгын цутгасан суурь болон үлдэж оноос он дамжсан дуусаагүй барилга буюу Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэгэнтээ хэлж байсанчлан  “Авлигажсан төсөв” болж үргэлжилдэг.  Энэ бүхэн төсвийн алдагдлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлдэг. 

Ирэх 2022 оны тухайд УИХ-ын 76 гишүүний тойргийн мөнгө 304 тэрбум төгрөг болж  байгаа юм.  Хэрэв гишүүд эх оронч сэтгэл гаргаж 4 тэрбумаасаа татгалзвал  төсвийн алдагдлыг тодорхой хэмжэгээр бууруулна. Тодруулбал,  гишүүдэд хуваарилах 304 тэрбум төгрөг бол 2022 оны төсвийн тооцсон алдагдлын 15.2 хувьтай тэнцэж байгаа юм.

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.