ТАЗ:Төрийн албанд 519 хүн хууль бусаар томилогдсоныг илрүүлсэн

2021-10-31
1559

Төрийн албаны зөвлөл төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 2021 оны гуравдугаар улирлын байдлаар авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн, олон нийтийн анхаарал татсан зарим асуудлаар мэдээлэл өглөө. Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж албан тушаалд томилсон нийт 519 хууль бус томилгоог хяналт шалгалтаар тогтоожээ. Төрийн жинхэнэ албан тушаалд хууль зөрчиж томилсон болон төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн 568 гомдол, мэдээллийг ирүүлснийг хүлээн авч, хуулийн хүрээнд хянан шийдвэрлэжээ. 2021 онд Төрийн албан тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нийт 87 ажлын хэсэг байгуулан ажиллаж, нийт 282 байгууллагын 2543 төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой хяналт шалгалтын болон маргаан хянан шалгах ажлыг зохион байгуулсан аж. Үүний хүрээнд нийт 80 байгууллагын 55 албан хаагчтай холбоотой хууль зөрчсөн шийдвэр эрх бүхий албан тушаалтан гаргасныг тогтоож, хүчингүй болгож, хугацаатай үүрэг даалгавар өгч, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох арга хэмжээ авсан гэдгийг Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ хэллээ. Тэрбээр “АТГ-аас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн 115 байгууллагын 280 алба тушаалтныг томилсон шийдвэрт хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж нийт 100 албан тушаалтантай холбоотой хууль зөрчсөн томилгоог илрүүлсэн. Цаашид энэ үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Архангай аймагт 88, Булган аймагт 59, Ховд аймагт 55, Хөвсгөл аймагт 93, Увс аймагт 90 төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой хууль бус томилгоог илрүүлж, зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн.ТАЗ нь гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. ТАЗ-ийн тогтоолыг эрх бүхий албан тушаалтан заавал биелүүлэх зохицуулалт Төрийн албаны тухай хуульд байдаг юм. Үндсэндээ Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн 60.3 хувь нь зөвлөлөөс тогтоосон хугацаанд биелэгдсэн нь хангалттай үзүүлэлт. Харин заасан хугацаанд үүрэг даалгавар биелүүлээгүй нийт 36 хууль бус томилгооны шийдвэрийг ТАЗ хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгох арга хэмжээ авсан" хэмээв. Түүнчлэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд төрийн албан тушаалд томилогдсон албан тушаалтны асуудал олны анхаарлын төвд байгаа. Үүнтэй холбоотойгоор хэлэхдээ "Энэхүү хуулийн хүрээнд томилогдсон албан тушаалтан бүр хууль зөрчсөн гэж ойлгож болохгүй. Энэ дотор Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагаа хангасан, хуулийн хүрээнд томилогдон ажиллаж байгаа олон албан тушаалтан байгаа. Харин хуульд заасан шаардлага хангаагүй иргэнийг албан тушаалд томилсон асуудал тодорхой хувийг эзэлж байна. ТАЗ-өөс холбогдох тооцоо судалгааг гаргаж яваа” гэв.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.