Энэ сарын 30-ны Бямба гарагт нийслэлийн хэмжээнд I тунд 20, II тунд 51, нэмэлт сэргээх тунд 834, нийт 905 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.4 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2949 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67534 (76.0 хувь), 16-17 насны 26545 (78.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Харин өнөөдөр /2021.10.31/ Улаанбаатар хотод дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй бөгөөд ирэх даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана.