Энэ сарын 29-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 65, II тунд 110, нэмэлт сэргээх тунд 2483, нийт 2658 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.0 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.3 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2947 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67522 (76.0 хувь), 16-17 насны 26543 (78.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 30-ны Бямба гарагт Улаанбаатар хотод явуулын 28 баг, суурин 23 цэгт 59 багийн 230 эмч, ажилтан ажиллаж, 4238 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.