Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ван Вэнбин Тажикстанд бааз барих тухай хэвлэлийн мэдээлэлд тайлбар өгөх үеэрээ "Төв Азид Хятадын нэг ч цэргийн бааз байхгүй" гэж мэдэгдэв.
Бээжин Тажикистан, Афганистантай хил залгаа цэргийн бааз барих ажлыг санхүүжүүлэх гэж байгаа гэсэн Ройтерс агентлагийн мэдээлэлтэй холбон хэлэхэд Хятад улсын цэргийн бааз Төв Азид байхгүй гэдгийг би та бүхэнд итгэлтэйгээр хэлж чадна гэжээ.
Гэхдээ тэрээр гадаадын хэвлэлүүдийн бичиж байгаачлан бааз барьж байна гэсэн шүүмжлэлд хариу өгсөнгүй. Ройтерс агентлаг ч, барууны бусад хэвлэлүүд ч тэднийг Төв Азид аль хэдийнэ бааз байгуулсан гэх мэдээллээ нотолж чадаагүй байгаа юм.
Ройтерс агентлагийн мэдээлснээр Тажикистаны парламентын төлөөлөгч "Душанбе, Бээжин хоёр Памирын нуруунд Афганистантай хиллэдэг уулын Бадахшангийн өөртөө засах оронд бааз барих асуудлаар тохиролцоонд хүрсэн" гэж ярьжээ.
ТАСС-ын мэдээнд дурдснаар энэхүү баазыг барихад 9,4 сая доллар зарцуулах аж. Барилгын ажил дууссаны дараа уг баазыг Тажикстаны Дотоод хэргийн яаманд хүлээлгэн өгөх юм байна.