Э.Бодьцэцэг: Эмч, ажилчдын ачааллыг бууруулж, үндсэн ажлаа хийх боломжоор хангана

2021-10-29
281

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг эмч, эмнэлгийн ажилтнууд маань нойр, хоолоо умартан ажиллаж байна. Танай төвийн хувьд энэ хүнд үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Юуны өмнө Хан-Уулчууддаа, уншигч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн эрүүл мэндийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа ажилчдадаа ажил хөдөлмөрийн амжилт хүсэж, цар тахлыг даван туулах цаг хугацаа удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлмээр байна. Хан-Уул дүүрэгт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг “Коронавируст халдварын төлөвлөгөөний” тодотгол хийж батлуулснаар бидний үйл ажиллагаа "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тандан судлах, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд хандсан. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн А/03 тоот тушаалаар Гамшгийн төлөвлөгөөнд тодотгол хийсэн. 2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн гамшгаас хамгаалах албаны штабын бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай А/18тоот, 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний А/32 тушаалаар хариу арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай тушаал, журмуудыг боловсруулан гаргаж бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 

-Сүүлийн үед эмнэлгүүд ачаалал ихтэй ажиллаж байгаа. Танайд хэр байна вэ?

-Дэгдэлтийн байдал, өвчлөлийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, тархалтын цар хүрээг тодорхойлсон. Дүүргийн Засаг даргын А/489 захирамжаар 45 төрийн албан хаагчийг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томилон ажиллуулсан нь эмч, ажилчдын ачааллыг бууруулж үндсэн ажлаа хийх боломжийг хангасан. Тандалт, шуурхай хариу арга хэмжээний багийг байгуулж Дүүргийн онцгой комиссын гишүүн, дүүргийн Засаг даргын орлогч, Эрүүл мэндийн төвөөс Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга нар ахалж, өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж, тулгамдсан асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байсан. Дүүргийн онцгой комиссоос тандалт хариу арга хэмжээнд 11 автомашиныг түрээсээр авч дайчлан ажиллуулсан нь иргэдийг эмнэлэгт шилжүүлэх, шинжилгээг яаралтай зохион байгуулахад том нөлөө үзүүлсэн.

Коронавирусний халдварын амбулаторийг таван цэгт нээн ажиллуулж байгаа нь иргэдийг нэг дор бөөгнөрөл үүсэхээс сэргийлсэн үр дүнтэй арга, аргачлал болсон.

Коронавируст халдварын илрүүлэг шинжилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулахад ПОС төхөөрөмж ашиглан бүртгэлжүүлэх санал санаачилгыг гаргаж, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Эрүүл мэндийн салбар "COVID-19" халдварын хариу арга хэмжээний үед цахим шилжилтийг эрэлхийлэхээс өөр аргагүй нөхцөл бүрдсэн. Иймээс 119.mohs.mn, eruul.gov.mn, tandalt.gov.mn программ хангамжийг үйл ажиллагаандаа хэрэглэж ирсэн. Тандалтын программ хангамж дээр мэдээллийг бүрэн оруулсан байдлын мэдээг өдөр бүр нэгтгэж, үйл ажиллагаандаа үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж хэвшсэн. 

-Ингэж ажилласнаар ямар үр дүн гарав?

-Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилчдын ачаалал буурч, үндсэн тусламж үйлчилгээ болон гэрээр эмчлэгдэж байгаа батлагдсан тохиолдлын хяналт, тусламж үйлчилгээ сайжирсан.

Коронавирусний батлагдсан тохиолдол ихтэй IV, XV, XVI, XIX хороонд "COVID-19"-ийн амбулаторийг нээснээр ковидын эмнэл зүйн шинж тэмдэгтэй болон сэжигтэй тохиолдолд үзүүлэх тусламж үйлчилгээг үндсэн тусламж үйлчилгээ авч байгаа иргэдээс тусгаарлан халдварын тархалтыг хязгаарлах боломжийг бүрдүүлсэн. 

-Өнөөдрийн байдлаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын нэмэлт тун буюу гуравдугаар тунгийн хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор их, дээд сургууль зарим байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй холбогдон явуулаар дархлаажуулалт хийх ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Дүүргийн НБХ, МХХ-ийн холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран дотуур байртай их, дээд сургуулиудын оюутны дотуур байр хариуцсан удирдлагууд болон эмч нарт коронавируст халдварын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний чиглэлээр сургалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөөг өглөө.

Шадар сайдын энэ сарын 8-ны өдрийн 104 тоот тушаалаар баталсан Үнэлгээ хийх аргачлалын дагуу Хан-Уул дүүргийн хэмжээнд өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны есдүгээр сар хүртэлх хугацаанд коронавируст халдварын хариу арга хэмжээний чиглэлээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаандаа зааврын дагуу явцын үнэлгээг хийж тайлангийн хамт Улсын онцгой комисст хүргүүллээ.

"COVID-19" цар тахлын эсрэг “Хан-Уул дүүргийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт 28 хоногийн сургалтыг Эрүүл мэндийн төвийн болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, нийгмийн ажилтнууд, тандалт, шуурхай хариу арга хэмжээний багийн эмч, ажилчид дайчлагдан ажиллаж байгаа. Төрийн албан хаагчид, СДИ дунд энэ сарын 14-нөөс эхлэн зохион байгуулан явуулж байна. Энэ боломжийг ашиглаад Дүүргийн онцгой комиссын удирдлага, хамтран ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчдад талархал илэрхийлье.

Нийтэлсэн: Ч.Өлзийса





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.