Монгол Улсад зонхилон тохиолдох хавдрын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд элэгний хавдар ордог бөгөөд энэ төрлийн хавдар нь B, C вирүсээр үүсгэгддэг. Иймээс иргэн та орон даяар тогтмол хийгддэг элэгний гепатит "В" вирүсийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдаарай.
Иргэд аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет болон ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот өрөөнд ирж вакциндаа хамрагдах боломжтой аж.
Нийт гурван тун вакцин хийлгэх бөгөөл гурван тунгаа бүрэн авснаар 10-15 жилийн дархлаа тогтох юм байна.
Харин шинжилгээнд хамрагдахаар ирэхдээ В вирүсгүй гэсэн шинжилгээний хариугаа авч ирэн вакцинаа хийлгэх аж.