Д.Сумъяабазар: Иргэн бүрд ээлтэй их хотын хөгжлийг хамтдаа бүтээцгээе

2021-10-29
726

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэндчилгээнд, "Эрхэм хүндэт нийслэл Улаанбаатар хотын иргэд ээ, улаанбаатарчууд аа! Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотын сайн сайхан, хөгжил дэвшил, хүн ардын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж буй төрийн нийт албан хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа хүчний байгууллагын алба хаагчид, цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид, эрдэм номд шамдан суралцаж буй оюутан, сурагчид, хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд, өв уламжлалаа дэлгэрүүлж, үүх түүх хуучлан суугаа өтгөс буурал Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өдгөө Монгол Улсын нийт хүн амын 47.5 хувь нь оршин суудаг, ДНБ-ий 66.2 хувийг бүрдүүлдэг нийслэл хотын маань түүх 1639 оноос эхтэй бөгөөд түүх шастирт “Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын “Өргөө” шар бүсийн ордыг байгуулав” хэмээн тэмдэглэсэн нь өнөөгийн Улаанбаатар хотын эхлэл юм. Түүнчлэн тэртээ XII зууны хоёрдугаар хагаст буюу “Монголын нууц товчоо”-нд “Хэрэйд аймгийн удирдагч Ван ханы өргөө Туулын хар шугуй гэдэг газар байв” хэмээн тэмдэглэснийг одоогийн Улаанбаатар хотын суурь мөн хэмээн үзэх судлаачид цөөнгүй байдаг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хувьд хотын үүсэл хөгжил, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ямагт дэмжин ажиллахаа илэрхийлье. Учир нь Улаанбаатар хотын үүх түүх, өөрчлөлт шинэчлэлийн учир шалтгаан, нутаг орны сонгон суурьшсан эх үндэслэл зэргийг танин мэдэх нь шинэ Улаанбаатар хотын хөгжлийг зөв зурж, зөв төлөвлөж, зөв байгуулахын үндэс юм. Ийн аливааг уг үндэс, учир шалтгаанаар нь ойлгож гэмээн урагш илүү хол алхах боломж нээгдэх нь гарцаагүй юм.

Тиймээс ч өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийслэл хотын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор боловсруулсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хуульчлан батлуулж чадлаа. Уг хууль батлагдсанаар хот бие даан бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болсон бөгөөд улаанбаатарчуудын жилдээ татварт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг эргээд нийслэлийн бүтээн байгуулалт, түгжрэлийг цогцоор нь бууруулахад зориулах түүхэн шийдвэр Засгийн газраас гарсан нь нийслэл хотын хувьд цоо шинэ эргэлтийн цэг болж өгөв. Түүнчлэн 2010 оноос хойш удтал яригдсан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилго бүхий Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шинээр дагуул хот байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Мөн Улаанбаатар хот төдийгүй орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдэн Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог анх удаа байгуулж, хотын хөгжлийн төлөө нэг баг болон ажиллаж байгааг дуулгахад нэн таатай байна. Ингэснээр нийслэл маань ирэх жилүүдэд хүн төвтэй, орчин үеийн шийдэлтэй, зөв төлөвлөлттэй, тэлж хөгжсөн, иргэндээ ээлтэй хот болох бөгөөд Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтран ажиллаж, хамтдаа бүтээхийг урьж байна.

Иргэн бүрд ээлтэй их хотын хөгжлийг хамтдаа бүтээцгээе" гэжээ.

 





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.