Монгол улс Оюутолгойн 66%-ийг худалдан авах уу?

2021-10-28
3933

 Ойрын өдрүүдэд “Оюутолгой” төслийг тойрсон асуудал тун сонирхолтойгоор өрнөж олон нийтийн анхаарлыг татаад байна. Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг “Rio Tinto”-гийн төлөөлөгчидтэй Хөрөнгө оруулалтын гэрээнд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцэж байгаа юм.

УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолоор “Rio Tinto” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг засч сайжруулах, Монголд ашигтай хувилбарыг хөрөнгө оруулагчидтай тохирох саналыг боловсруулахыг ЗГ-т үүрэг болгон дээрх ажлын хэсгийг байгуулсан байдаг. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг амаргүй талтай тулаад байгаа юм. “Rio Tinto” гэдэг бол дэлхийн өнцөг булан бүрт “гар, хөл”-тэй, 100 гаруй тэрбум ам.долларын үнэлгээтэй дэлхийн конгломомерит компани. Гэсэн хэдий ч Өнгөрсөн 2 жилийн хугацаанд тус ажлын хэсэг өндөр үр дүн гарган ажиллажээ.  

Тухайлбал “Rio Tinto”-оос 4 удаагийн буулт хийх санал авсан  ч тухай бүрд нь ахиц гарган шинэ санал дэвшүүлсээр байгаа аж. Гэхдээ сэтгэл амрах болоогүй Монгол улс эрх ашгийнхаа үүднээс барьцаа ахиулах ёстой.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын үеэр  Х.Нямбаатар сайд, Монгол улс “Rio Tinto”-гийн 66%-ийг худалдан авах санал гаргасан сурагтай. Хэрэв энэ санал ажил хэрэг болвол “Оюутолгой” 100% монголын талд шилжинэ. “Rio Tinto”-гийн зүгээс ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна. Хурлын үеэр өөр нэг сонирхолтой асуудал хөндөгдсөн нь “Rio Tinto” Монголыг 22 тэрбумын өрөнд орох луйврын гэрээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Хөндлөнгийн аудитаар энэ бүгд батлагдвал “Оюутолгой” 100% монголын мэдэлд ирэх өдөр ойрхон байна.

Одоогоор “Туркуаз хилл” ХХК ОТ-н 66%-ийг, “Эрдэнэс ОТ” 34%-ийг эзэмшдэг. “Туркуаз хилл” ХХК-ийн дийлэнх хувьцааг “Rio Tinto” эзэмшдэг. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр далд уул уурхайн бүтээн байгуулалтын талаар худал мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр  “Туркуаз хилл” ХХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью Йоркийн шүүхэд гомдол гаргаад байгаа аж. Яг энэ эгзэгтэй үед Л.Оюун-Эрдэнийн ЗГ ОТ-г монголдоо авчрах нүүдэл хийж байж мэдэх юм. Хэрвээ энэ нүүдэл амжилттай болвол ОТ-г Монгол улс өөрөө эзэмших, ноогдол ашиг авах, зэс алтны борлуулалтын орлогыг хянах, зардлын хяналт тавих гэх мэт маш олон давуу тал үүснэ. 

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.