Н.Учрал: Орон байр болон автомашинаа зарж койн аваад эрсдэлд орвол иргэд өөрсдөө хариуцна

2021-10-28
990

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг гарч ажиллаж буй. Тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал хуультай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн үед иргэд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын талаар их сонирхож байна. Таван төрлийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн платформ ажиллаад үүн дээр долоон төрлийн койн арилжаалагдаж байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэн.

Энэ асуудлаар иргэдэд Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкнаас олон удаагийн анхааруулга өгсөн. Койн авахдаа маш сайн судалж байж авах ёстой. Орон байраа зараад эсвэл янз бүрийн зээлд хамрагдаад автомашинаа зараад койн авч байгаа нь маш их эрсдэл дагуулж байна. Койн аваад ямар нэгэн эрсдэл учирвал иргэд өөрсдөө хариуцна. Төр ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх боломж байхгүй. Сайн бодож, судалж шийдвэр гаргаач гэж хүсмээр байна.

Виртуал хөрөнгийг худалдаж авснаар хүн болгон ашигтай ажиллаагүй. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг боловсруулахдаа энэ талаар анхаарч ажиллаж байгаа. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас өгсөн 15 дугаар зөвлөмжийн хүрээнд хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох гэж байгаа.

Дэлхийн 84 улс виртуал хөрөнгийг албан ёсоор хуульчилсан. Манай улс ч гэсэн энэ хуулийг тодорхой болгож байгаа. Нийт таван үйлчилгээ үзүүлэгч платформ ажиллаж байна. Энэхүү үйлчилгээ үзүүлэгч нарт тавигдах шаардлагыг тодорхой болгож, Санхүүгийн зохицуулах хяналтаа тавин улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр авна.

Койн гаргах гэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хүсэлтээ гаргана. Үүнийх нь өмнө мэргэжлийн холбоогоор шаардлагатай дүгнэлт гаргуулахаар хуульд тусгаж байгаа. Ингээд дүгнэлт гаргасны дараа биржийн үйл ажиллагаа явуулж буй платформууд шаардлагад нийцсэн эсэх дүгнэлтийг гарган шаардлагатай бол арилжаагаа хийнэ.

Үйлчилгээ үзүүлж буй биржүүд койн гаргах үйл ажиллагаанд маш сайн анхаарч ажиллана. Биржүүд хуулиараа хариуцлага хүлээнэ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль УИХ-аар батлагдвал энэ салбар тодорхой зохицуулалттай болно" гэв.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.