
МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд Монгол Малайзын шигшээ багуудын тоглолт өнөөдөр 11:00 цагаас эхэлнэ.
Тодруулбал, Азийн Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд дөрөв дэх удаагаа оролцож буй Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг чухал тоглолтоо хийхээр талбайдаа ирсэн байна.
Манай улсын шигшээ багийн тоглогчид эхний тоглолтоо Тайландтай хийж 1:1-ээр тэнцсэн. Өнөөдрийн тулаанд хэрэв ялалт байгуулж чадвал хэсгээс гарч чадах юм.
Цар тахлын үед олон улсын тэмцээн зохион байгуулж буй тул Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнг 50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагааг нь явуулж байгаа билээ.
Тус тоглолтын өмнөх уулзалтыг багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Масэ Шүичи өдөр бүр цахимаар холбогдон өгч, тоглогч нарт өнөөдөр хэрхэн тоглох талаар зөвлөгөөг өгсөн юм.

МХБХ

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал