Ч.Хүрэлбаатар: Төр Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас мөнгөө авч чадахгүй байна

2021-10-28
11961

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Лхагва гарагийн хуралдаанаас Монгол Улсын 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Чингис хаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Засгийн газар сүүлийн гурван жилд мөнгөө авч чадахгүй байгаад анхаарч ажиллах шаардлагатай байгаа хэлэв. 

Тэрбээр "

  • Чингис хаан банканд байгаа, НДС-ийн үлдэгдэл 100 тэрбум төгрөг авч чадахгүй байгаа. 100 гаруй тэрбум төгрөгөөс өгч байна уу?
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөг бас тэнд байгаа. 
  • Үндэсний хөрөнгө оруулалтын банканд "Эрдэнэт үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөг бий. Авч чадахгүй л байгаа.
  • "Эрдэнэс Тавантолгой"-н 27 тэрбум төгрөг байгаа.

Энэ мөнгөнүүдийг авах талаар та бүгд ямар санаачилга гаргаж байгаа вэ? 

ЭМД-ын сан мөнгөгүй болох гээд байна гээд байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банкан дээр Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг байгаа" гэв.

Түүний асуултад УУХҮ-ийн сайд Г.Ёндон дараах хариултыг өглөө. 

"Эрдэнэс Тавантолгой компанийн хувьд 27 биш, 53 тэрбум төгрөгийн үлдэгдэл Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байгаа. Сүүлд авсан мэдээллээр хуваарь гаргаад, хуваарийнхаа дагуу төлбөрөө хийгээд явж байгаа. 

"Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьд 45 тэрбум төгрөг байгаа гэж байсан. Одоо "Эрдэнэт үйлдвэр" Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг шүүхэд өгнө гэсэн байр суурьтай болсон гэдгийг хэлэв.

Нийгмийн даатгал, ЭМД-ын сангийн тухайд "Чингис хаан банканд Нийгмийн даатгал, ЭМД-ын сантай холбоотой 130.7 тэрбум төгрөг байгаа. 2.174 тэрбум төгрөгийн барилга байшин өгсөн" гэсэн хариултыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат өгөв.  

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд сүүлийн 3 жилд Засгийн газар мөнгө байршуулаагүй. Гурван жилийн хугацаанд мөнгөнүүдээ авч чадахгүй байгаа юм. Авах ажиллагаа хангалтгүй явж байгаа юм байна. Үүн дээрээ анхаарал тавьж ажиллана аа" гэдгийг анхааруулав.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.