Ерөнхий сайдын даалгаснаар Авлига, албан тушаалын хэргийн ялыг хэрхэн чангалах вэ

2021-10-28
5704

Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс дэлхийд 111-р байрт жагсаж байгаа. Өөрөөр хэлбэл авлигын үзүүлэтээрээ дэлхийд толгой цохих орны нэгэнд тооцогддог.  Засгийн газар өнгөрөгч долоодугаар сард Авлигын индексийг бууруулах комиссыг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулаад ажиллаж байна.

Энэ комисс хоёр жилийн хугацаанд авлигын төсөөллийн индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилттой.  Ингэхдээ авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэргийг төлөвлөсөн гэж мэдээлж байв.

Энэ ажлын хүрээнд өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Авлигын эсрэг ажлын хэсэгт Ерөнхий сайд авлигатай холбоотой хэргий нялыг нэмэгдүүлэх үүрэг өгсөн.  Энэ асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулах юм байна.

Үүнд талархах, бас сайн жишгийн эхлэл болно гэж харах шалтгаан монголчуудад бий. Монгол шиг авлигачдын толгойгоо илдэг улс орон энэ бөөрөнхий бөмбөрцөг дээр бараг үгүй биз.  Оймсны завсраа боодол доллар хавчуулчихаад камерийн өмнө бүлтэгнэж байсан нөхөр  гэм зэмгүйхэн ажлаа өгснөөр асуудал шийдэгдээд явж л байна.  Дарга нарын дагалдагчид ээлж дараалан ирж авлигаа аваад амьдралаа сайжруулахаар явдаг АТҮТ мэт авлигын суурь орчинтой субъектүүд төрийн энгэрт бөмбөрсөн хэвээр л байна.

Тийм болхоор Л.Оюун-Эрдэнийн гаргасан дэмжмээр шийдвэрийн нэг нь энэ Авлигын индексийг бууруулах комисс байгуулах тухай байв.  Харин энэ комисс  авлига албан тушаалын хэрэгт оногдуулах ялын бодлогыг хэрхэн чангалах төсөл мэдүүлэх вэ гэдэг анхаарал татаж байна. 

Бид урд хөрш шигээ авлигачдын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж “Үнэг” “Чоно”-ын ав зохион байгуулдаггүй юм гэхэд авлигчдад ногдуулах хариуцлагыг чангалсан шиг чангалах шалтгаан байгаа юм.

Иргэдийн зүгээс авлигчдын хөрөнгийг хуу хураах санаа бодлыг байнга илэрхийлдэг. УИХ-ын хууль тогтоогчид ард түмний төлөөлөл учраас өөрсдөө айгаагүй л юм бол иргэдийнхээ энэ саналыг хууль боловсруулахдаа бас  бодож тооцох учиртай байх.

Бусдын сайн туршлагыг ч бас харгалзан үзэх хэрэгтэй. Жишээ болгоход Энэтхэгт төрийн албан хаагчийн авлигыг илрүүлэхэд тусалсан иргэнийг  мөнгөөр шагнаж урамшуулдаг бол, Папуа шинэ Гвиней Улс авлига, луйврын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг гэхчлэн жишээ байна. 

Ямартай ч манайхан шиг шалгаж байгаа гээд мартагнуулдаг, хөөн хэлэлцэх хугацааг нь дуустал хав дараад байдаггүй юм байна.

Казахстан дахь авлига гадаадын шууд хөрөнгө оруулалтын  хамгийн том саад болж байсан тухай хэдэн жилийн өмнөх мэдээлэл байдаг. Монголд хөрөнгө оруулалт татрах нэг шалтгаан нь энэ авлига юм биш үү. Монголчуудад байгалийн баялгийн өгөөжийг амсуулж амтлуулах учиртай “Эрдэнэс Монгол” компанийн  хоригдож байгаа захирал  гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 1 сая ам долларын хахууль авсан нь илчлэгдээд байгаа шүү дээ.

Монголын төрийн албан хаагчид шат шатандаа хэр хэмжээ, зиндаа зэрэгтээ таарсан хахууль авч л байгаа. Хүүхдээ сургуульд оруулах, эмчид үзүүлэхээс эхэлдэг энэ шан харамж цааш тусгай зөвшөөрөл, хил гааль, газар эзэмших гэхчлэн зэрэг дэвшиж дээш том гарынхан хүртэл үргэлжилдэг.

Авлига ингэж даамжирч хээрийн түймэр шиг тэлэх шалтгаан нь авлигачдад оногдуулж буй хариуцлага шийтгэл сул байгаагийнх.

Харин сайн мэдээ гэвэл үүнийг чангатгах үүргийг Ерөнхий сайд өгчээ. Хэрэв Монголд авлигыг устгахгүй ч гэсэн ядахад тал хувиар нь бууруулж чадвал Л.Оюун-Эрдэнийн гавьяа тэр болно.

 

Монголын авлигачид ямар шийтгэл хүлээдэг вэ?

 

Эрүүгийн хуулиас:

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэнэрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээнийтөгрөгөөрторгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлхугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улстөрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Г.Хантулга






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.