Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.27/ боллоо. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар мэдээлэл хийж байна.
Уламжлалт ёсоор хуралдаанд Улсын Онцгой комиссоос цар тахлын эсрэг авч байгаа хариу арга хэмжээний талаарх мэдээллийг өгчээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд, хэдэн үүрэг чиглэл өгчээ.
Үүнд,
-
Одоогийн мөрдөж байгаа цар тахлын түр журмыг шинэчилж, батлахыг даалгажээ.
-
Дархлаажуулалтыг III тунд хамрагдалтын зорилтод бүлгийн 50 хувьд хүрсний дараа улбар шар түвшинд шилжүүлэхийг үүрэгджээ.
-
Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг соёлын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрлөө. Ингэхдээ хариуцлагын гэрээ байгуулна.
-
Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгчээ.