Э.Тэмүүжин: Монголын анхны электрониксийн үйлдвэр 11 сард нээлтээ хийнэ

2021-10-27
14886

Э.Тэмүүжин: Монголын анхны электрониксийн үйлдвэр 11 сард нээлтээ хийнэ

“Эхлэл Электроникс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Монголын анхны электрониксийн үйлдвэр тун удахгүй албан ёсны нээлтээ хийх гэж байгаа юм байна. Үйлдвэрийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Эхлэл брэнд компани дотроо 9 салбартай. 2019 оны 9 сарын 19-нд чихэвч, USB угсрах тоног төхөөрөмж оруулж ирснээр манай электрониксийн салбарын үйл ажиллагаа эхэлж байлаа. Анх 5 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Харин одоо үйл ажиллагаа маань өргөжиж шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэн 1200 мкв талбай бүхий үйлдвэртэй болсон. Бүтээгдэхүүний төрөл ч нэмэгдэж 15 нэр төрлийн утасны дагалдах хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэж байна. Адаптер, чихэвч, цэнэглэгч кабел үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжүүдийг оруулж ирснээр орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон байгаа. Манай компани ODM хэлбэрээр бүтээгдэхүүнээ хөгжүүлж гаргадаг. Монголд үйлдвэрлэх боломжгүй бүтээгдэхүүнийг захиалж хийлгэнэ. Гэхдээ загвар, материал, техникийн шаардлагыг манай мэргэжилтнүүд, инженерүүд гаргана. Apple, Nike гээд дэлхийд алдартай компаниуд миний сая хэлсэн ODM хэлбэрээр бүтээгдэхүүнээ хөгжүүлж гаргадаг. Монголын анхны электрониксийн үйлдвэрийн нээлтийг ирэх 11 сард хийхээр төлөвлөсөн байгаа.

- “Эхлэл Электроникс” компанийн онцлох бүтээгдэхүүнийг нэрлэ гэвэл аль бүтээгдэхүүнээ онцлох вэ?

-Хамгийн анх probazz 21 бэлэгтэй чихэвч гаргаж байсан. Энэ чихэвч нь Монголдоо угсарч үйлдвэрлэсэн анхны бүтээгдэхүүн маань болохоор бидний хувьд маш үнэ цэнтэй. Зах зээл дээр хамгийн эрэлттэй байгаа бүтээгдэхүүн гэвэл Type-C USB кабел цэнэглэгч, Bluetooth чихэвч байна.

- Онлайн худалдааны дэлхийн топ сайтуудын нэг Алибабагаар “Эхлэл” брэндийн бүтээгдэхүүнүүд арилжаалагдаад эхэлсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Манай компанийн алсын хараа бол  электрониксийн салбарт Монголыг түүчээлэн дэлхийд брэндээ таниулах юм. Энэ хүрээнд Казахстан, Өвөрмонгол руу бүтээгдэхүүнээ экспортлох ажлыг эхлүүлсэн. Алибабагийн онцгой компанийн эрх гэж байдаг. Энэ эрхийг аваад бүтээгдэхүүнээ Алибабад байршуулсан. Цаашид Амазон, АлиЭкспресс гээд олон улсын худалдааны платформууд дээр бүтээгдэхүүнээ гаргах зорилготой ажиллаж байна. Казахстан, Польш улс руу экспорт хийхээр борлуулагч нартай гэрээ хийх судалгааны ажлыг эхлүүлсэн байгаа.

- Электрониксийн үйлдвэр хэчнээн ажлын байр бий болгож байгаа вэ?

- Одоогоор 50 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна. Цаашид үйл ажиллагаа өргөжихөөр энэ тоо өснө. Монголчууддаа хандаж хэлэхэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж улс орон хөгжинө. Ажлын байрыг бий болгож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бүтээдэг үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжиж эх оронч худалдан авалт хийдэг бүх хүмүүс дээ баярлалаа гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.