Л.Халтар сайд Дарханы замыг эхлүүлэхээс илүү дуусгах үүргийг Монгол төрийн өмнө хүлээсэн хүн гэдгээ өглөө бүр сана

2021-10-27
525

Өчигдөр /2021,10,26/ Засгийн газрын зарим сайд нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Тэдгээрийн нэг нь ЗТХ-ийн сайд Л.Халтар байв. Энэ сайдтай нэр холбогдон хамгийн эхэнд яригддаг сэдэв  нь Дарханы зам. Уг нь санхүүжилт нь бэлэн,  гацаж тээглээд байх юмгүй төсөл байгаа юм. Ерөнхий зургаараа бүх зүйл Монголын тал, тэр дундаа  гардан хариуцагч ЗТХ-ийн яамнаас л хамаарах бүтээн байгуулалт. Замын ажил эхлээд 3 жилийн нүүр үзэж байгаа ч гүйцэтгэл нь 50 хувьд ч хүрээгүй гэсэн  таагүй илэрхийлэлтэйгээр  энэ ажил үргэлжилж байна.

Гэхдээ салбарын сайдын дахин дахин хэлж байгаагаар ирэх жилийн өдийд замын ажил дуусч ашиглалтад оруулна гэсэн тов бий. Өчигдрийн мэдээллийнхээ үеэр ч сайд үүнийгээ давтана билээ. Ингэхдээ “Ирэх оны аравдугаар сард бид хөдөлгөөнөө нээхийн төлөө ажиллаж байна” гэлээ. “Төлөө ажиллана” гэхээр яг таг ашиглалтад оруулчихна гэсэн итгэл  үнэмшил бага байгаа бололтой юм. Товчхондоо хэзээ нэгэн цагт хөдөлгөөнөө нээнэ гэсэн ерөнхий баримжаагаар л явж байх шиг.

Халтар сайдын ажил хэргийн гэхээсээ илүүтэй ач холбогдол багатай, аргацаасан, “Дарханы замаар бид инээгээд алхах өдөр ирнэ” гэхчлэн  уянгын халилтай мэдээлэлд иргэд “Дарханы замаар бид алхахгүй. Машинтайгаа давхимаар байна шүү, сайд аа” гэжээ. Үүнийг хариу  шоглол гэхээсээ илүүтэй  сайд маань Дарханы замыг барих учир холбогдлоо “алхана” гэж андуурчихаад  удаашруулаад байгаа юм уу гэж эндүүрмээр ч юм шиг.  

Тэрбээр "Дарханы замыг эхлүүлсэн нь хамгийн чухал. Аливаа ажлыг эхлүүлнэ гэдэг нь ажлын 50 хувь” гэсэн үгээр гурван намар дамжин үргэлжилж буй замын ажлын бүтэлгүйтэлээ цайруулахыг оролдоно билээ. Төрийн сайд хүн арай ч эхэлсэн бол 50 хувь нь  хийгдсэнтэй адилхан гэсэн итгэл үнэмшилтэй, түүндээ сэтгэл ханаад явдаггүй байх. Зүгээр л хариуцлаггүй байдлаа  бүдгэрүүлсэн нь тэр биз. Уг нь Л.Халтар сайд замыг эхлүүлэхээс илүү дуусгах үүргийг Монгол төрийн өмнө хүлээсэн хүн гэдгээ л өглөө бүр санаж баймаар байгаа юм.  

Дарханы замын бүтээн байгуулалт мордохын хазгай гэгчээр эхэлсэн.  Замын  нийт ажлын 50 хувийг анхнаасаа ямар ч машин техникгүй, ажиллах хүчгүй, чадваргүй компанид өгчихсөн  тухай яригддаг.  

Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хэлснээр тус замын нийт багцуудын ажил одоогоор төлөвлөгөөнөөс дунджаар 40 хувийн хоцрогдолтой яваа гэжээ. Өөрөөр хэлбэл нийт 10 багцаас  ердөө гурван багцийнх нь ажил дуусах шатандаа явж байна.

Замын ажил эхлээд 3 жил болж байхад ийм л дүн зурагтай байгаа юм.  Ийм болхоор л ирэх жилийн 10 дугаар сард ашиглалтад оруулна гэхээр нэг л итгэл үнэмшилгүй сонсогдоод байгаа юм. Магадгүй 2022 оны намар мөн л ирэх жилийн өдийд ашиглалтад оруулна гээд яриад сууж болзошгүй.

Л.Халтар сайд мэдээллийнхээ үеэр “Дарханы замын ажлыг удаан яваасай, ажил нь бүтэхгүй байгаасай гэсэн цөөн хүн бий” гэв.  Энэ үгээ тэр замын ажил урагшлахгүй байгаа шалтгаантай ямар нэг сэжмээр холбож ойлгуулах гэсэн байх.

Мэдээж хэрэг, хэсэг хүмүүс ингэж бодсоны төлөө улсын хэмжээний том төсөл гацна гэж байхгүй. Гэхдээ ийм нийтлэг эрх ашгийн эсрэг бодолтой  хүмүүс саад хийгээд байгаа юм бол сайд та нэр ус, буух эзэн буцах хаягтай нэрлэх ёстой биш үү. Эсвэл тэр хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах бүрэн эрх нь танд бий.  

Сайдынхийсэн мэдээллээс үлдэж буй зураглал гэвэл ирэх жилийн намар Дарханы замын хөдөлгөөнийг нээж ч магадгүй, үгүй ч байж бас мэднэ гэсэн бөөрөнхийлөлөөс хэтэрсэнгүй.

 

Г.Хан

 

 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.