Г.Занданшатар: Монголоо сэргээн мандуулах хэрэгтэй байна. Үүний тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй

2021-10-26
203

УИХ-ын дарга Г.Занданшатар хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэлийн хэлэлцүүлэгт оролцож хэлсэн үгнээс: Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдын тоо өнөөгийн байдлаар ямар байна вэ. Би Та бүхэнд зарим нэг статистик тоо баримт танилцуулъя.

Хөрөнгө оруулалтын хэмжээ 2016 онд 1.5 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 3.1 тэрбум буюу сүүлийн 8 жилийн дээд түвшиндээ хүрч, харин 2021 оны байдлаар бараг 3 дахин буурч, 1.3 тэрбум ам.долларт хүрээд байна. Хөрөнгө оруулагчдын тоо 2016 онд 283 байсан бол 2018 онд 486 болсон нь өнөөдрийн байдлаар ердөө 35 болчихоод байна. Манайд оруулсан хөрөнгө оруулалтын үнэмлэхүй дийлэнх хэмжээ буюу 70 хувь нь уул уурхайд ногдож, худалдаа үйлчилгээний салбар 17 хувийг эзэлж байх жишээтэй. Улсын Их Хурал, Засгийн газраас уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн загварыг өөрчилж, олон хэвшилтэй болгох, үүний тулд юуны өмнө хөдөө аж ахуйн салбарын үр ашгийг дээшлүүлж, экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхийг чухал зорилтоо болгон дэвшүүлээд байгаа. Монгол Улс байгалийн баялгийн арвин нөөцтэй орон.

Гэвч уул уурхайд түшиглэсэн эдийн засаг маань богино хугацаанд томоохон үр ашиг авчирсан ч бид хуримтлал үүсгэж чадаагүй, өгөөмөр гэж хэлж болохуйц нийгмийн халамжийн данхар бүтэц бий болсныг нуух хэрэггүй. Нөгөө талаар уул уурхайгаас олсон ашиг нь гадаадын ихээхэн хэмжээний зээллэгийн үр дүнд бий болсон гэдгийг мартаж болохгүй. Зарим тооцооллоор уул уурхайн үйлдвэрлэлээс олсон орлогын 1 ам.доллар бүрээс 1 центийг нь л бид хуримтлуулж чаддаг гэсэн үзүүлэлт байна. Тиймээс уул уурхайгаас олох баялгийн өгөөжийг үр ашигтай зарцуулах, түүнээс хамаарах хамаарлаа аажмаар бууруулах нь зөв зам гэдэгт эргэлзэх хүн гарахгүй байх. Үүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь нэг чухал хөшүүрэг болно. Үүний тулд өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, үр ашигтай компаниудад хөрөнгө оруулах, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдад бизнесээ өргөжүүлэх боломжийг олгох, эрх тэгш нөхцөлийг бүрдүүлэх нь зайлшгүй чухал болоод байна.

Тиймээс хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэчлэлийн бодлогыг Улсын Их Хурал дэвшүүлсэн юм. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг шинэчлэх асуудал нь аль нэг улсын иргэдийг Монголд олноор суурьшуулах, тэдэнд баялгаа найр тавин өгөх тухай асуудал биш юм. Энэ бол дутагдаж буй хөрөнгийн эх үүсвэрийг олж бүрдүүлэх, бусадтай дэлхийн жишгийн дагуу эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах, эцэст нь үр өгөөжийг нь улсынхаа хөгжил, иргэдийнхээ ирээдүйн сайн сайханд зориулах тухай асуудал юм. Монгол Улс малын гаралтай түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулах хэрэгтэй байна. Зэсээ, алтаа, нүүрсээ баяжуулах хэрэгтэй байна. Экологийн хувьд эрүүл, монгол хөрс шороонд ургасан хүнсний ногоог дэлхийн зах зээлд гаргамаар байна. Үйлдвэрлэлээ экспортын чиг баримжаатай болгомоор байна. Дэлхийн түвшний шинэ техник, технологийг эзэмшмээр байна. Улмаар төмөр зам, авто замаа байгуулж, эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо хангамаар байна.

Эцэст нь Монголоо сэргээн мандуулах хэрэгтэй байна. Үүний тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тиймээс Монгол Улс, Монголын ард түмний ирээдүйд нэн чухал энэ асуудлыг хэлэлцэн зөвлөлдөхөөр Та бүхнийг урьсан юм. Энэхүү хэлэлцүүлгээс бидний хөгжил дэвшлийн маргаашийг хөрөнгө оруулалтаар тэтгэх олон сайхан санал, санаачилга, шийдэл гарна гэдэгт итгэлтэй байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.