Хүлэмжийн хийн ялгарал түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

2021-10-26
391

Өнгөрсөн онд “COVID-19” цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг саарсныг үл харгалзан агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн нь агаарын температурын өсөлтийг сааруулах зорилгод аюул нүүрлүүлж байна гэж Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ мэдээлэв.

Даваа гарагт тус байгууллагын мэдээлснээр, 2020 онд коронавирусний цар тахлын улмаас хорт хийн ялгарал үл ялиг буурсан ч нүүрстөрөгчийн давхар исэл сүүлийн 10 жилийн дунджаас ихээр буюу 413 ppm-ээр өсжээ. Түүнчлэн метан хий болон азотын давхар ислийн ялгарал ч мөн өссөнийг Хүлэмжийн хийн ялгарлын тайланд дурджээ.

Энэхүү тайланг Шотландын Глазго хотноо уур амьсгалын асуудлаарх олон улсын бага хурал ирэх долоо хоногт эхлэх гэж буй үед танилцуулснаараа онцлогтой. Энэхүү үйл ажиллагаагаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд гарч буй ахиц дэвшлийн талаар дүгнэн хэлэлцдэг.

АНУ, БНХАУ, Европын Холбоо нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 40 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг байна. ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Тааласын ярьснаар, xүлэмжийн хийн агууламж энэ хэвээрээ өссөөр байвал энэ зууны эцэс гэхэд агаарын температур Парисын хэлэлцээрт тусгаснаас /1.5-2 хэм/ хавьгүй ихээр нэмэгдэх төлөвтэй байна.

“Хамгийн сүүлд дэлхийн агаар мандал дахь нүүртөрөгчийн давхар ислийн агууламж 3-5 сая жилийн тэртээ одоогийн түвшинд хүрч байсан бөгөөд тухайн үед агаарын дундаж температур одоогийнхоос 2-3 хэмээр халуун, далайн түвшин 10-20 метрээр өндөр байсан” гэж П.Таалас хэлжээ.

Энэхүү тайланг гаргахад хувь нэмрээ оруулсан Японы Цаг уурын агентлагийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр, дэлхийн дулаарлыг үл хайхарвал ган гачиг, үерийн аюул гэх байгалийн гамшигт үзэгдлийн улам нэмэгдэх учир хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад урт хугацааны хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.